Дани, Норвеги “AstraZeneca” вакцинаас татгалзав

Н.Мижидмаа
2021/04/16

Данийн вант улсын эрүүл мэндийн удирдах газар Британи-Шведийн хамтран “AstraZeneca” компанийн бүтээсэн вакциныг хэрэглэхээс татгалзах шийдвэр гаргасан байна. Түүнчлэн АНУ-д “Johnson & Johnson”вакцины гаж нөлөөг нарийвчлан шалгахаар болж, түр татгалзсаны дараа тус компанийн вакцинаас түр хугацаагаар татгалзахаар шийдсэн тухай Данийн “Politiken” сонин уламжилжээ.

Дани улс нь “AstraZeneca” вакцинаас 2,4 сая тунг худалдан авсан ч цусны бүлэгнэлтийн асуудалтай хүмүүст хийсний дараа судас бөглөрөх эрсдэл их байгаа тухай мэдээлэл гарсны дараа ашиглахаас татгалзахаар шийджээ. “Johnson & Johnson” вакцины хувьд Европын хяналтын алба “EMA”-ийн албан ёсны дүгнэлтийг хүлээхээр шийджээ.

 

Норвег улс нь мөн “AstraZeneca” вакцинаас бүрэн татгалзах шийдвэр гаргасан байна. Энэ тухай тус улсын Эрүүл мэнд ба нийгмийн халамжийн яам албан ёсоор мэдээлжээ. Тус мэдэгдэлд “Норвег улсадAstraZenecaбэлдмэлийг хэрэглэснээс үүдэх эрсдэл нь корона вирусээс өндөр байна гэж заажээ.

 

Үүнээс гадна Францад “AstraZeneca вакцин хийлгэсний дараа нас барсан хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн байна. Нас барсан хүмүүст ямар нэг архаг өвчин эмгэг огт байгаагүй тул ар гэр нь “санамсаргүйгээр хүний амь хөнөөсөн” зүйл ангиар AstraZeneca компанийн шүүхэд өгч, нөхөн төлбөр авах зарга үүсгээд байгаа аж. Энэ дуулианаар Францын хойд нутагт хүмүүс AstraZenecaвакцин хийлгэхээс олноороо татгалзаад эхэлжээ.

 

“AstraZeneca” компани вакцинтай нь холбоотой таагүй мэдээ их гарсантай холбоотойгоор рэбрэндинг хийж вакциныхаа нэрийг өөрчлөн “Vaxzevria” болгоод улс орнуудад санал болгосон хэвээр байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 40 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18