Украин улс сумны үйлдвэр байгуулна


Украины Засгийн газар сумны хэд  хэдэн үйлдвэр зэрэг байгуулах төлөвлөгөөтэй байгаа тухай Донбассын асуудлаарх Гурван талт уулзалтын бүлгийн Киевийн зөвлөх хийдэг А.Арестович мэдэгдсэнийг “РИА”  агентлаг уламжилжээ. 

  А.Арестович энэ талаар ярихдаа “Ганц үйлдвэр хангалтгүй. Ганц байвал хэт эмзэг, давхар хийх ёстой” гээд сумны үйлдвэр хоёрыг барихад 2-3 жил зарцуулна гэжээ.   Үүний өмнө Украин нь Луганск дахь сумны үйлдвэрийн бүтээгдэхүүнээр зэвсэгт хүчнээ сум, галт хэрэгслээр хангадаг байсан. Гэвч 2014 оны үйлд явдлаар энэхүү сумны үйлдвэр нь салан тусгаарлагчдын мэдлийн бүсэд үлдэж, Украины мэдлээс гарчээ. Украины батлан хамгаалах салбарын аж үйлдвэрүүдийгнэгтгэсэн “Укроборонпром” концерний тэргүүн Игорь Фоменко нь бүр 2020 онд Украинд сум, галт хэрэгслийн үйлдвэр байхгүй болсон гээд бүгдийг шинээр байгуулах шаардлагатай тухай ярьж байжээ. 

 Иргэний дайны байдалтай байгаа Украин нь одоо гар буунаас эхлээд их буу хүртэл бүх төрлийн сумаа гаднаас импортлон оруулж ирж байгаа юм байна. Зөвлөлтийн үеэс үлдсэн агуулахад тодорхой хэмжээний сум байдаг ч тэдгээрийн зарим хадгалалтын хугацаа дууссан тул байлдааны шаардлага хангахгүй болсон аж. Украинд сум хэрэгсэл нийлүүлэгч гол улсууд нь Польш, Болгар, Румын, Чех гэх мэт хуучин Варшавын гэрээний гишүүн орнууд юм байна. Эд бүгд НАТО-д элсэхэд Зөвлөлтийн стандартын сумнууд хэрэггүй хог болон агуулахад нь асар ихээр үлдээд байсныг одоо ийнхүү Украинд нийлүүлж багагүй ашиг олдог аж.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 41 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18