АНУ Арабын Нэгдсэн Эмират улсад 23 тэрбум долларын зэвсэг нийлүүлнэ


Ерөнхийлөгч Жо Байдены захиргаа нь Арабын Нэгдсэн Эмиратад 23 тэрбум долларын зэвсэг нийлүүлэхээр шийдсэн тухай “Хилл” сонин мэдээлж байна. Төрийн департамент дахь тус сонины эх сурвалж нь 23 тэрбум долларын зэвсгийг 2025 оноос хойш нийлүүлж эхлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна. Америкчууд өөрсдийн зарсан зэвсгийг өөрсдийнх нь хүссэн стратегийн чиглэлийн дагуу, олон улсын хууль дүрмийн дагуу, хүний эрхийг зөрчилгүй хэрэглэхэд онцгой анхаарал тавихаар шийдсэн учраас ийнхүү зэвсэг нийлүүлэх хугацааг 2025 оноос хойш гэж хойшлуулсан  байна.  

Дональд Трамп нь Ерөнхийлөгч байхдаа Арабын Нэгдсэн Эмират ба Израйлийн хооронд энхийн хэлэлцээр байгуулахад зуучлаад улмаар Арабын оронд анх удаа F-35 сөнөөгч онгоц 50, MQ-9B нисгэгчгүй нисэх төхөөрөмж 18 болон нийт 23,37 тэрбум долларын зэвсгийг ойрын хугацаанд нийлүүлэхээр тохиролцсон юм. Гэвч Байден ялсан даруйдаа Трампын гаргасан шийдвэрүүдийг цуцлах ажлын хүрээнд зэвсэг нийлүүлэх ажиллагааг зогсоогоод байсан юм. Ингэж зогсоохдоо Америкийн орчин үеийн шинэ зэвсгийн Йемений босогчдын эсрэг ашиглахгүй гэсэн баталгаа гаргуулахаар шалтаглаж хориод байсан. Трампын гаргасан олон шийдвэрийг хүчингүй, хэрэгсэхгүй болгосны адилаар энэ олон тэрбумыг зэвсгийн наймааг зогсоож болох байсан. Гэвч 23 тэрбум доллароор хамгийн орчин үеийн зэвсэг үйлдвэрлэнэ гэдэг нь АНУ-д олон зуун мянган баталгаатай ажлыг байр бий болгоно гэсэн үг тул цуцлахгүй байсан нь дээр гэж үзсэн бололтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18