Энэтхэгийн далай дахь Хятадын идэвхийг хянахад Япон улсыг урихыг санал болгожээ



Энэтхэг улсын Гадаад хэргийн сайд асан Канвал Сибал нь Энэтхэгийн далайн аюулгүй байдлын хэтийн төлөвийн талаар өгсөн ярилцлага бүс нутгийн улс орнуудын анхаарлын ихэд татсан тухай “SCMP” мэдээлсэн байна.  

Экс сайдын ярьснаар Хятад нь Энэтхэг улсыг тойруулан олон тооны түшиц газар бэлдэж, худалдаж аваад байгаа. Тухайлбал, Пакистан, Шри-Ланка улсуудын боомтуудад хөрөнгө оруулалт хийн засан сайжруулаад хяналтдаа оруулсан. Цаашлаад Энэтхэгийн далайн эрэг дээрх Жибутид цэргийн баазаа байгуулсан. Хятадын байлдааны усан онгоц, шумбагч онгоцнууд Энэтхэгийн далайд тогтмол хөвдөг болсон. Энэ бүхнийг шүүмжлэхээр “Нэг бүс-нэг зам” төслийн хүрээнд байгуулсан дэд бүтцээ хамгаалах хэрэгтэй гэдэг.  

Энэтхэгийн далайн бүс нутгийн улсууд Хятад ийнхүү чимээгүй хүчирхэгжиж, бүгдийг хяналтдаа оруулж байгааг зүгээр хараад суухыг хүсэхгүй байгаа нь  мэдээж. Иймд Энэтхэг улс гэхэд Андаманы болон Никобарын арлууд дээр цэргийн нэмэлт хүч байршуулах ажлыг хэрэгжүүлээд эхэлсэн. Эхний ээлжид эдгээр арлууд дээрх онгоц хөөрөх буух зурвасыг уртасгаж, өргөсгөх замаар илүү өндөр даацын онгоц хүлээн авдаг болгох хэрэгтэй байгаа юм байна. Цаашлаад арлыг бэхжүүлэхэд Японыг татан оролцуулах хэрэгтэй. Японы тусламжтайгаар эдгээр арлуудыг Энэтхэгийн далай дахь өвөрмөц нисэх онгоц тээгч болгон ашиглах шаардлагатай гэж үзэж байна. Улмаар энд байнга байрлах Энэтхэгийн байлдааны онгоцнууд асар өргөн уудам талбайд эргүүл хийж хянах боломжтой болно.  

Япон улс ч Энэтхэгийн энэ саналыг дэмжиж байгаа бөгөөд өнгөрсөн сард арлуудын дэд бүтцийг хөгжүүлэхэд 36 сая долларын буцалтгүй тусламж гаргаж өгчээ. Цаашдаа арлуудын дэд бүтцийг сайтар хөгжүүлснээр Япон, Энэтхэг хоёр нь Хятадын шумбагч завинуудын шилжилт хөдөлгөөнийг хянадаг болох төлөвлөгөөтэй байгаа аж. Хамгийн гол нь энэ бүхнийг АНУ маш ихээр дэмжиж байгаа юм байна.

АНУ нь өөрийн зүгээс Хятадыг тогтоон барихын тулд Азийн НАТО гэгчийг байгуулахаар чармайж байгаа аж. Үүнд Австрали, Энэтхэг, Японоос гадна Хятадтай газар нутгийн маргаантай байгаа Вьетнамын татан оролцуулах талаар идэвхтэй ажиллагаа явагдаж байгаа аж.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18