Монголын нутгаар дамжих хий дамжуулах хоолойн ТЭҮ гарчээ

Н.Мижидмаа
2021/04/13

Оросын нутаг дах орд газраас шатдаг хийн Хятад руу дамжуулах “Сибирийн хүч-2” дамжуулах хоолойн Монголын нутгаар дайрах хэсэг болох “Союз Восток” гэж нэрлэгдсэн хэсгийн техник-эдийн засгийн үндэслэл гарч батлагдсан тухай “Газпром” компани мэдээлснийг “ТАСС” агентлаг уламжилсан байна.

 

“Газпром”-оос гаргасан мэдэгдэлд “Техник-эдийн засгийн дүн шинжилгээний ажлын хүрээнд төслийн техник ба технологийн үндсэн үзүүлэлтүүдийг гаргасан. Тухайлбал, дамжуулах хоолойн Монголын нутгаар дайрч өнгөрөх хамгийн зохистой чиглэлийг, энэ чиглэлийн уртыг, хоолойн диаметр, ажлын даралт, шаардлагатай шахах станцын тоо зэргийг гаргасан. Урьдчилсан тооцоогоор энэхүү төслийг хэрэгжүүлэх нь эдийн засгийн шаардлагатай үр өгөөжийг өгнө харуулсан” гэжээ.

 

Монголын нутгаар дайрах энэхүү “Союз Восток” хий дамжуулах хоолойн тооцоог оны сүүлээр эцэслэн гаргаж дуусан юм байна. Техник эдийн засгийн үндэслэлийг нь төслийн эрэл хайгуул ба техник үндэслэлийг тооцон гарган зорилгоор 2021 оны эхээр Монголд бүртгэгдсэн “Газопровод Союз Восток” нэртэй тусгай зориулалтын компани гүйцэтгэж байгаа юм байна.

 

Энэ талаар Газпром нь 2019 онд Монголын Засгийн газартай санамж бичигт гарын үсэг зурж, хамтарсан ажлын бүлэг байгуулан бөгөөд 2021-2022 онд хийх ажлын төлөвлөгөөг нь 2021 оны гуравдугаар сарын 11-нд баталгаажуулсан юм байна.

 

“Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолой нь өмнөх “Сибрийн хүч-1” дамжуулах хоолойноос 1,3 дахин илүү хүчин чадалтай байхаар төлөвлөгджээ. Оросын талын мэдэгдсэнээр хий дамжуулах хоолойг Монголын нутгаар дамжуулах саналыг БНХАУ-ын тал гаргасан юм байна.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18