Япон улс цөмийн цахилгаан станц дээр хуримтлагдсан усыг далайд хаях болсныг АНУ дэмжиж, БНХАУ эсэргүүцэв

Н.Мижидмаа
2021/04/13

Японы эрх баригчид осол гарсан “Фукусима-1” цөмийн цахилгаан станц дээр хуримтлагдсан усыг цацраг идэвхт бодисоос цэвэрлээд далай руу асгахаар шийдсэн тухай мэдээлэл дэлхийн нийтийн анхаарлын төвд байна. 

Японы Засгийн газрын энэ шийдвэрт БНХАУ ихээхэн дургүйцэж байгаагаа илэрхийлэн Гадаад яамныхаа сайт дээр эсэргүүцлийг мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд “Энэ мэт үйлдэл нь туйлын хариуцлагагүй байдал гаргаж байгааг харуулж, хөрш зэргэлдээ улс орнуудын хүн амын эрүүл мэнд ба аюулгүй байдалд аюул учруулж байна” гэжээ. Хятадын талын үзэж байгаагаар цөмийн станц дээрх усыг цацраг идэвхт бодисоос цэвэрлэсэн ч гэлээ Номхон далайн усыг цацраг идэвхээр хордуулан, тэнд амьдардаг загас тэргүүтэн ам амьтадыг генийн өөрчлөлтөд оруулж болзошгүй гэж үзэж байгаа юм байна. Цаашид БНХАУ нь энэ асуудлыг дэлхийн нийтийн өмнө сөхөн хөндөж, янз бүрий хариу арга хэмжээ авна гэжээ.

 

Харин АНУ энэ асуудал дээр Японы талын шийдвэрийг дэмжсэн байна. АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нэд Прайс энэ талаар мэдэгдэл хийхдээ “Япон улс нь цэвэрлэгдсэн усны эргэлттэй холбоотой хэд хэдэн хувилбар судалж үзсэнийг АНУ мэдэж байгаа. ... Ийм өмнө нь огт гарч байгаагүй, ээдрээтэй нөхцөл байдалд Япон улс нь авч хэрэгжүүлэх олон хувилбар ба тэдгээрийн үр дагаврыг авч үзээд шийдвэр гаргах дээр ил тод, нээлттэй байж, цөмийн аюулгүй байдлын олон нийтийн стандарттай нийцсэн гэж болохоор сонголтыг хийсэн байна. Японы Засгийн газар цаашид энэ сонголтынхноо үр дагаврыг ажиглахын хэрээр үйл ажиллагаагаа уялдуулан холбож, холбоотой ажилласан хэвээр байна гэдэгт найдаж байна” гэжээ.

 

Өмнөд Солонгосын удирдлагууд Японы шийдвэрт гүнээ харамсаж байгаагаа илэрхийлжээ. Японы удирдлагууд “Фукусима” станц дээр хуримтлагдсан усыг далайд асгах шийдвэр гаргасны дараа Өмнөд Солонгосын Засгийн газар яаралтай хуралдаад иргэдээ “Фукусима”-ийн цацраг идэвхтэй уснаас хамгаалахад шаардлагатай бүх л хүчин чармайлтыг гаргаж гэж мэдэгдээд ийнхүү Японы шийдвэрт гүнээ харамсаж байгаагаа илэрхийлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18