Хар арьстан залуу цагдаа нарт буудуулсан Миннеаполис хотод онц байдал зарлаад байна

Н.Мижидмаа
2021/04/13

Хар арьстан залуу цагдаа нарт баривчлагдах явцад оргон зайлах оролдлого хийгээд буудуулж амиа алдсан хэрэг АНУ-ын Миннесота мужийн Миннеаполис хотод өнгөрсөн даваа гарагт гарсан. Хэрэг гарсан тухай мэдээлэл интернэтээр тархсан даруйд 500 гаруй хүн хотын цагдаагийн газрын гадаа цугларан эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн байна. Тэднийг тарах шаардлага тавьсан ч биелүүлээгүй тул цагдаа нар нулимс асгаруулагч хий, резин сум хэрэглэн тараажээ. Үүний дараа буудуулж амиа алдсан Данте Райтын амиа алдсан газар 200 гаруй хүн цугларч эсэргүүцэл илэрхийлэх явцад цагдаа нарын эсрэн хүч хэрэглэж, цагдаагийн хоёр ч машиныг гэмтээжээ. Удалгүй Миннеаполис хотын энд тэнд эсэргүүцлийн далимдуулсан дээрэм тонуул гарч эхэлсэн тул хотын мэр нь онц байдал зарлан хөл хорио тогтоожээ.

 

Цагдаа нар Райтыг замын хөдөлгөөний дүрэм зөрчлөө гэж зогсоон шалгах үеэр түүнийг баривчлах тогтоол гарсан байсныг мэдээд саатуулах гэсэн юм байж. Гэтэл баривчилгаа явуулсан цагдаагийн ажилтан манаруулан ухаан алдуулдаг цахилгаан төхөөрөмжийн оронд гар бууныхаа гохыг дарсан байсан нь хожим бичлэгээс ил болжээ. Одоо хотын аюулгүй байдлыг сахих үүднээс АНУ-ын Үндэсний гварди буюу дотоод цэргийн ангиудыг хотод оруулжээ.

 

Трампын үед ийм хэрэг гарах болгонд Ардчилсан намыг дэмжигч сонин, хэвлэлүүд Ерөнхийлөгчийг болон түүний явуулж байгаа бодлогыг шүүмжилж, гудамжинд гарч эсэргүүцэл илэрхийлэгч, үймээн таригч залуусыг өөгшөөж, бараг л шууд дэмжиж байгаагаа илэрхийлдэг байсан. Харин Байден гарч ирснээр дээрэм тонуул үйлдэгчдийн талаар ямар арга хэмжээ бодитоор авахыг харах л үлдэж байна гэж зарим шинжээчид мэдэгджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18