Дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн коллежид найман сая доллар хандивлажээ

Н.Мижидмаа
2021/04/12

Дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн нэг, “Amazon-ын Жефф Безосын салсан эхнэр Маккензи Скотт нь нэгэн коллежид найман сая доллар хандивласан тухай “The Independent” мэдээлжээ. Баячуул тэр дундаа баян эмэгтэйчүүд сургуулиудад хандив өргөх нь байдаг ч Маккензи Скотт нь Тэртл-Маунтин коллежид мөнгө хандивлахдаа ямар ч хариу нөхцөл шаардаагүй хамгийн анхаарал татсан зүйл юм байна. 

 

Энэхүү Тертл-Маунтин (Turtle Mountain Community College) коллежид нь 500 орчим оюутантай, тэдгээрийн 95 хувь нь нутгийн уугуул иргэд буюу индианчууд байдаг юм байна. Коллежийн захирал Донна Браун нь хандиваар авсан мөнгөн дүнгийн талаар сонсоод ихэд цочирдсон байна. Тэрээр энэ талаар ярихдаа “Би сонсох үед жолоо барьж байсан юм. Тэгээд сонсоод замын хажуу руу гарч зогсохоос өөр аргагүй болсон. Ёстой ангайсан. Үүнээс өмнө бид дээд тал нь 300 мянган долларын хандив авч байсан юм. Тэгэхээр найман сая доллар авах нь чинь ёстой толгой эргүүлсэн үйл явдал болсон” гэжээ.

 

Коллежид нь авсан мөнгийг ахуйн шаардлагад болон магистерийн хөтөлбөрөө өргөжүүлэхэд зарцуулах юм байна. 

 

Маккензи Скотт нь Жефф Безосоос салахдаа экс нөхрийнхөө мэдэлд байсан “Amazon”-ын хувьцааны ¼-ийг өөрийн болгож авсан нь тухайн үед 36 тэрбум доллароор үнэлэгдэж байв. Скотт нь өв хөрөнгийнхөө дийлэнхийг өглөг буяны ажилд зарцуулахаа амалсанбаримтад гарын үсэг зурж олны анхаарлыг татсан. Улмаар өнгөрсөн оны хэдхэн сарынх дотор Скотт нь дөрвөн тэрбум долларыг буяны ажилд хандивласан байна.

 

Маккензи Скотт нь буяны ажлын талаар ярихдаа “Цар талах нь америкчуудад хүнд цохилт болсон. Эмэгтэйчүүд, ядуу амьдралтай өнгөт арьстнуудад эдийн засгийн хохирол, эрүүл мэндийн таагүй үр дагавар нь бүр ихээр туссан. Тэгсэн атлаа цар талах нь тэрбумтнуудын эд хөрөнгийг ихээхэн нэмэгдүүлсэн” гэжээ. Скотт нь энэ онд зургаан тэрбум долларыг өглөг буяны ажилд зарцуулах юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18