Мальт арлынхан гадаадын жуулчдад мөнгө өгнө

Н.Мижидмаа
2021/04/12

Мальт арлын удирдлага цар тахлын дараагаар аялал жуулчлалыг сэргээхийн тулд гадаадын жуулчин бүрд 200 хүртэл евро өгч байхаар төлөвлөөд байгаа тухай “Reuters” агентлаг мэдээлсэн байна. Энэ мөнгийг авахын тулд гадаадын жуулчин Мальт арал дээр гурваас цөөнгүй хонох ёстой. Гурав хоногийн арал дээр зочид буудалд өнгөрөөх ёстой. Хэрэв ингэвэл таван одтой зочид буудалд тухалсан жуулчид тус бүр 200 евро, дөрвөн одтойд буусан 150 евро, гурван одтойд буусан бол 100 евро өгөх аж.

 

Түүнчлэн Мальт олтиргийн хүрээнд багтдаг Гозо арал дээр зочид буудалд буувал мөнгөн шагналыг 10 хувиар нэмэх юм байна. Мальтын Аялал жуулчлалын албаны тэргүүн Клэйтон Бартоло энэ шийдвэрийн талаар ярихдаа “Урамшуулал нь олон улсын аялал жуулчлал сэргэхийн хэрээр Мальтын зочид буудлуудыг өрсөлдөх чадварыг болгоход чиглэсэн юм” гэжээ. 

 

Мальтын эрх баригчдын тооцоогоор тус улсад 35 мянган гадаадын жуулчин ирж магадгүй байгаа аж. “Reuters” мэдээлж буйгаар Мальт арал дээрх вакцинжуулалт нь Европын холбоондоо нэгдүгээрт явж байгаа, түүнчлэн тэнд COVID-19 шинэ тохиолдлуудын тоо эрс цөөрөөд байгаа тул Засгийн газар нь Европын холбооны удирдлагад хандан аяллыг хялбар болгох үүднээс вакцинжуулалтыг паспорт аль болох хурдан нэвтрүүлэхийн уриалж байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18