Жо Байден АНУ-д зэвсэг хэрэглэх тахал дэгдээд байна гэжээ

Н.Мижидмаа
2021/04/09

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нь Цагаан ордны гадна сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ улс оронд нь гал зэвсэг хэрэглэн хүчирхийлэл үйлдэх тахал дэгдээд байгаа тухай дурдсаныг “Reuters” агентлаг уламжилжээ.

 Энэхүү үзэгдлийн нэг жишээ болгож Өмнөд Каролинад дөрөвдүгээр сарын 8-нд болсон буудалцааныг дурдсан байна. Цаашид энэхүү “тахлын” тархалтыг багасгахын тулд багц арга хэмжээ авахаар болсноо Ерөнхийлөгч мэдэгджээ. Эдгээр арга хэмжээгээр нь америкчуудад галт зэвсэг хадгалах, биедээ авч явах эрх олгосон Үндсэн хуулийн хоёр дах өөрчлөлтийг огтхон ч шамшигдуулахгүй гэдгийг Байден онцолжээ.

 Авах раг хэмжээний дотор “ghost gun” гэгддэг гар аргаар угсарсан, бүртгэлийн дугааргүй зэвсгийн эргэлтийг заавал бүртгэдэг болгох арга хэмжээ авах аж. Мөн зэвсэг эзэмшдэг хүмүүсийн дундаас эрсдэлтэй бүлэгт хамаарах хүмүүсийг илрүүлж хяналтдаа авах, олон сум багтдаг дийзийг хориглох, байлдааны зориулалттай автомат бууг хориглох, зэвсгийн лоббитой тэмцэх замаар зэвсэг үйлдвэрлэгчдэд хариуцлага тооцдог болгох гэх мэт арга хэмжээ авахаар болжээ.

 Дөрөвдүгээр сарын 8-нд Өмнөд Каролинанд болсон буудалцааны үеэр таван хүн, түүний дотор хоёр хүүхэд харамсалтайгаар амиа алдсан байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18