Цагаан ордон Бээжингийн өвлийн олимпыг эсэргүүцэх асуудлыг хэлэлцээгүй

Н.Мижидмаа
2021/04/09

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки нь сэтгүүлчдэд мэдэгдэл хийх үеэрээ АНУ-ын удирдлагууд 2022 оны Бээжингийн өвлийн Олимпын тоглолтыг эсэргүүцэх талаар холбоотнуудтайгаа хэлэлцэж ярилцаагүй гэлээ. Түүний хэлж байгаагаар энэ асуудлын талаарх Вашингтоны байр суурь өөрчлөгдөөгүй ч Хятад дах хүний эрхий зөрчлийн талаарх ерөнхий асуудлуудыг бусад улсын удирдлагуудтай ярилцсан гэжээ. Энэхүү ярилцлагын үр дүнг харгалзан үзээд Олимпын тоглолттой холбоотой нэгдсэн шийдвэр боловсруулж гаргах ёстой гэж Жен Псаки ярьсан байна.

 Үүний өмнөхөн буюу дөрөвдүгээр сарын 6-нд Америкийн Төрийн департаментын төлөөлөгч Нэд Прайс нь Бээжингийн Олимпын тоглолтыг эсэргүүцэх тухай эцсийн шийдвэрийг АНУ-ын удирдлагууд гаргаагүй байгаа ч энэ талаар холбоотнуудтайгаа маш нягт зөвлөгөө явуулахаар төлөвлөж байгаа гэж мэдэгдээд байсан юм.

 АНУ нь тухайн үеийн Зөвлөлтийг 1979 онд Афганистанд цэргээ орууллаа гэж 1980 оны Москвагийн Олимпын тоглолтыг холбоотнуудынхаа хамт эсэргүүцсэнээр дэлхийн хоёрдугаар дайны дараах анх удаа Олимпын тоглолтод өрнөдийн орнууд улс төрийн шалтгаанаар оролцоогүй. Хариуд нь 1984 онд АНУ-ын Лос –Анжелсын Олимпын үеэр Зөвлөлт болон Варшавын гэрээний орнуудын тамирчдын аюулгүй байдлыг хангаж чадахгүй гэсэн шалтгаанаар Зөвлөлт тэргүүтэй социалист орнууд бойкотлон тамирчдаа явуулаагүй юм.

 Үүний дараа нь АНУ тэргүүтэй өрнөдийн улсууд 2014 онд болсон Сочийн олимпын бойкотлох гэж хичээсэн ч олон нийтийн дэмжлэгийг авч чадаагүй тул арга буюу хүлээн зөвшөөрсөн байдаг. Тухайн үед оросуудыг ЛГБТ бүлгийн хүмүүсийг гадуурхсан хууль баталсан гэж шүүмжлэхдээ Олимпыг бойктлох гэж оролдсон. Харин энэ удаад Бээжингийн Олимпыг хүний эрхээр далимдуулан бойкотлох бололтой.

 

 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18