АНУ-ын Сангийн сайд оффшортой тэмцэх шинэ арга санал болгожээ

Н.Мижидмаа
2021/04/06

АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен нь оффшор бүсүүд ба тэдгээрийг ашиглан татвараас зайлсхийхтэй тэмцэх шинэ арга санал болгосон тухай “Financial Times” мэдээлжээ. Жанет Йеллен нь дэлхийн бүх улс орнууд үндэстэн дамнасан том корпорациудын ашиг орлогоос тодорхой хэмжээний адил татвар авдаг болгохыг санал болгожээ. Хэрэв ингэвэл улс орнууд гадаадын том компаниудыг татахын тулд татвараа багасгах гэх мэтээр хоорондоо өрсөлдөх шаардлага гарахгүй болох юм байна. Одоо ашиг орлогын татвар нь бэлгэдлийн түвшинд асар бага эсвэл огт татвар авдаггүй тогтолцоотой улс орон олон байна. Үүнийг үндэстэн дамнасан том корпорацууд овжин ашиглаж, татвар авдаггүй улсад бүртгүүлж, татвараас зайлсхийдэг. Ялангуяа АНУ-ын том корпорацуудын гол ашиг хүртэгч оффисууд нь дээрх шиг оффшор бүсүүдэд бүртгүүлж асар их мөнгийг татварын албанаас хууль зөрчилгүйгээр “бултуулж” байдаг аж.

 

Ерөнхийлөгч Байден  Америкийн эдийн засгийн сэргээхийн тулд иргэд, компани болон банкнуудад 1,9 их наяд долларын тусламж үзүүлэх нүсэр том хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр санал болгосны дараагаар Сангийн сайд нь оффшор бүсүүдтэй тэмцэх ийм арга санал болгосон нь тохиолдлын хэрэг биш. АНУ нь Ерөнхийлөгчийнхөө шинэ төслийг хэрэгжүүлэхийн тулд төсвөө бүрдүүлэх шинэ эх сурвалжуудыг эрчимтэй эрж, хайж байгаа аж


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18