Энэтхэгийн тусгай хүчнийхэн салан тусгаарлагчдын отолтод оржээ

Н.Мижидмаа
2021/04/05

Энэтхэгийн “CoBRA” (Commando Battalion for Resolute Action) тусгай хүчний 400 гаруй албан хаагч хэт зүүний үзэлт салан тусгаарлагчдын отолтод орж ихээхэн хохирол амсаад байгаа тухай “The Times of India”  мэдээлсэн байна.

Энэтхэгийн Чхаттисгарх муж дах Бижапурын орчим дөрөвдүгээр сарын 3-нд хэт зүүний үзэлт буюу маоист үзэлт салан тусгаарлагч алан хядагчид Энэтхэгийн аюулгүйн албаны цэргүүд рүү гэнэдүүлэн дайрсан байна. Отолтод сууж байсан 400 гаруй алан хядагчид “CoBRA”-ийн цэргүүд рүү гэнэдүүлэн дайрч, автомат буу, мина шидэгчээр ширүүн гал нээж дайрч, бүсэлжээ. Энэтхэгийн тусгай хүчнийхэн гэнэтийн дайралтад их хохирол амсаж, нэмэлт хүч ирж бүслэлтээс гарах хүртэл бүтэн хоног тасралтгүй тулалдсан юм байна. Одоогийн байдлаар Энэтхэгийн тусгай хүчний 50 гаруй албан хаагч амиа алдсан тухай мэдээлж байна.

Хэт зүүний маоист үзэлтнүүд нь 1960-аад оноос хойш Энэтхэгийн зарим нутагт маш эрчимтэй үйл ажиллагаа явуулах болсон. Эдгээр алан хядагчид нь маоизм, марксизм ба ленинизмын холимог болсон өвөрмөц урсгалыг баримталдаг бөгөөд өөрийн үзэл дээр суурилсан улс байгуулах гэдэг. Кастын системтэй, баян ядуугийн ялгаа эрс байдаг бүс нутгуудад эрх тэгш байдал, бүгдийг жигд хуваарилахыг ухуулж сурталчилсан маоистууд нутгийн иргэдээс ихээхэн дэмжлэг авч, орон нутгийн цагдаа, Засгийн газрын төлөөний хүмүүсийн эсрэг алан хядах ажиллагаа харьцангуй амжилттай явуулсаар олон арван жил болж байгаа аж. Энэтхэгийн Засгийн газар нь эдгээр хэт зүүний үзэлт алан хядагчдыг улс орны аюулгүй байдал бүрэн бүтэн байдалд заналхийлж байгаа гол хүчний нэг гэж тодорхойлдог.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18