​ Оросын Батлан хамгаалах яам БАМ-ын хоёр дах салааг барьж эхэлнэ

Н.Мижидмаа
2021/04/05

Энэ сарын тавнаас Оросын Төмөр замын цэрэг нь Байгал-Амурын төмөр замын хоёр дах салааг барих ажлыг эхлүүлж байгааг тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ. Оросын Батлан хамгаалахын орлогч сайд Д.Булгаков нь барилгын ажлыг гүйцэтгэх Познанийн улаан тугийн одонт төмөр замын бригадын байршилтай танилцах үеэрээ Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн тушаалаар төмөр замын зэрэг зам тавих ажил эхлүүлж байгааг мэдэгджээ. Улак өртөөнөөс Февральск хүрэх 340 км урттай салааг төмөр замын цэргийн 10 бригадын хүчээр 2024 оноос өмнө барьж дуусгах юм байна. Ингэснээр Байгал-Амурын төмөр зам буюу БАМ, Транссиб төмөр замын нэвтрүүлэх чадвар эрс нэмэгдэж, улам бүр өсөн нэмэгдэж байгаа ачааллыг даах хэмжээнд хүрэх юм байна.

Зөвлөлт задрахын өмнө байгуулан БАМ төмөр зам нь нэг үе ач холбогдлоо алдан мартагдах шахаад байсан бол ОХУ ба БНХАУ хоорондын харилцаа сайжирч, эдийн засгийн хамтын ажиллагаа нь нэмэгдэхийн хэрээр ач холбогдол нь эргээд сэргэсэн. Зүгээр ч нэг сэргэсэнгүй зарим газар төмөр замын нэвтрүүлэх чадвар, хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага гарсныг ийнхүү хэрэгжүүлж байгаа бололтой. Хятад нь Оросоос их хэмжээний нүүрс авч байхаар болсон мөн саяхан Суэцийн сувагт бөглөө үүсэж асар их бараа гацсан зэргээс болж БАМ-ын ач холбогдол улам нэмэгджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18