БНХАУ нь АНУ-тай өрсөлдөхөөс зайлсхийхгүй, тулахаас эмээхгүй

Н.Мижидмаа
2021/04/05

БНХАУ нь харилцан хүндлэх зарчим дээр тулгуурлан АНУ-тай ярилцахад бэлэн ч гэлээ шаардлага гарвал эрх ашгаа хамгаалан Америкийн эсэргүүцэхэд бэлэн гэсэн мэдэгдлийг Хятадын Гадаад хэргийн сайдын орлогч Ван И хийжээ.

Тэрээр ярихдаа “Хятадтай хамтран ажиллах, өрсөлдөх ба сөргөлдөх талаар Америкийн зүгээс удаа дараалан хийж байгаа мэдэгдлүүдийн тухайд  БНХАУ-ын баримталж байгаа байр суурь нь тууштай бөгөөд ил тод. Хэрэв харилцан ярилцан ярилцахыг хүсвэл Хятадын үүд хэдийд ч нээлттэй, гол нь энэ яриа нь эрх тэгш байдал, харилцан хүндлэн зарчим дээр тулгуурлах ёстой. Хятад нь шаардлагатай бол АНУ-тай өрсөлдөхөөс зайлсхийхгүй, гол нь өрсөлдөөн шударга, зах зээлийн хууль дээр үндэслэсэн байх ёстой бөгөөд эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, бусдын хөгжин цэцэглэх хууль ёсны эрхийг нь үгүйсгэхгйү байх ёстой” гэжээ.

Түүнчлэн “Хоёр улсын хооронд сөргөлдөөн үүсвэл Хятад тайван бөгөөд зоригтойгоор нүүр тулна. Хятад нь дотоод хэрэгт бүдүүлгээр хөндлөнгөөс оролцохыг эрс эсэргүүцэж байгаа бөгөөд үндэсний тусгаар тогтнолоо хамгаалахын тулд хариу цохилт өгөх эрхтэй” гэсэн байна.

БНХАУ ба АНУ-ын хооронд шинэ хүйтэн дайн гэж болохоор хурцадмал байдал үүсээд байгаа юм. АНУ нь Шинжаан-Уйгурын өөртөө засах орны лалын шашин уйгуруудын эрхийг хамгаалах гэсэн уриа дор Хятадын эсрэг хориг арга хэмжээ авч, холбоотон улс орнууд нь ч энэхүү хориг арга хэмжээнд нь нэгдээд байгаа юм. Тухайлбал, өрнөдийн дэлхий алдартай хувцас, гутлын үйлдвэрүүд Шинжаанд ургуулсан хөвөн, хөвөнгөө хийсэн эдийн үйлдвэрлэлдээ ашиглахаас татгалзсан. Үүнээс болж Хятадын хөвөнгийн экспорт маш их алдагдал хүлээж байгаа аж. Шинжааны хөвөнгийн тариалан нь дэлхийн хэрэгцээний 20 хувийг эзэлдэг нүсэр аж ахуй юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18