Ерөнхий командлагчаа шүүмжилсэн 100 адмиралыг шалгаж байна

Н.Мижидмаа
2021/04/05

БНХАУ нь харилцан хүндлэх зарчим дээр тулгуурлан АНУ-тай ярилцахад бэлэн ч гэлээ шаардлага гарвал эрх ашгаа хамгаалан Америкийн эсэргүүцэхэд бэлэн гэсэн мэдэгдлийг Хятадын Гадаад хэргийн сайдын орлогч Ван И хийжээ.

Тэрээр ярихдаа “Хятадтай хамтран ажиллах, өрсөлдөх ба сөргөлдөх талаар Америкийн зүгээс удаа дараалан хийж байгаа мэдэгдлүүдийн тухайд  БНХАУ-ын баримталж байгаа байр суурь нь тууштай бөгөөд ил тод. Хэрэв харилцан ярилцан ярилцахыг хүсвэл Хятадын үүд хэдийд ч нээлттэй, гол нь энэ яриа нь эрх тэгш байдал, харилцан хүндлэн зарчим дээр тулгуурлах ёстой. Хятад нь шаардлагатай бол АНУ-тай өрсөлдөхөөс зайлсхийхгүй, гол нь өрсөлдөөн шударга, зах зээлийн хууль дээр үндэслэсэн байх ёстой бөгөөд эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, бусдын хөгжин цэцэглэх хууль ёсны эрхийг нь үгүйсгэхгйү байх ёстой” гэжээ.

Түүнчлэн “Хоёр улсын хооронд сөргөлдөөн үүсвэл Хятад тайван бөгөөд зоригтойгоор нүүр тулна. Хятад нь дотоод хэрэгт бүдүүлгээр хөндлөнгөөс оролцохыг эрс эсэргүүцэж байгаа бөгөөд үндэсний тусгаар тогтнолоо хамгаалахын тулд хариу цохилт өгөх эрхтэй” гэсэн байна.

БНХАУ ба АНУ-ын хооронд шинэ хүйтэн дайн гэж болохоор хурцадмал байдал үүсээд байгаа юм. АНУ нь Шинжаан-Уйгурын өөртөө засах орны лалын шашин уйгуруудын эрхийг хамгаалах гэсэн уриа дор Хятадын эсрэг хориг арга хэмжээ авч, холбоотон улс орнууд нь ч энэхүү хориг арга хэмжээнд нь нэгдээд байгаа юм. Тухайлбал, өрнөдийн дэлхий алдартай хувцас, гутлын үйлдвэрүүд Шинжаанд ургуулсан хөвөн, хөвөнгөө хийсэн эдийн үйлдвэрлэлдээ ашиглахаас татгалзсан. Үүнээс болж Хятадын хөвөнгийн экспорт маш их алдагдал хүлээж байгаа аж. Шинжааны хөвөнгийн тариалан нь дэлхийн хэрэгцээний 20 хувийг эзэлдэг нүсэр аж ахуй юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Анхааруулга: Мессеж луйвраас сэргийлье 6 минутын өмнө
Явган хүний гарцаар гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ 21 минутын өмнө
​ Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна 35 минутын өмнө
Баянхошуу, Дамбадаржаа, Шархад, Хайлаастад агаарын чанар бохирдолтой байна 59 минутын өмнө
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно 2 цагийн өмнө
Шинэ болон хуучин орон сууцны дундаж үнэ Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 1 м.кв нь ₮5.9 сая байна 3 цагийн өмнө
Цаг агаар: Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 3 цагийн өмнө
ТАНИЛЦ: Шинээр томилогдсон Элчин сайдууд 17 цагийн өмнө
“СИТИ” Их сургуулийн өвлийн элсэлт үргэлжилж байна 18 цагийн өмнө
Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно 19 цагийн өмнө
Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна 19 цагийн өмнө
Ховд аймгийн хүүхэд залуус электрон тамхи түүний хор хөнөөлийн талаар асуудал дэвшүүллээ 19 цагийн өмнө
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд томуу, томуу төст өвчний шалтгаантай байна 19 цагийн өмнө
Онлайн худалдаа хийхэд таны зайлшгүй мэдэх ёстой 3 зүйл 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргажэээ 21 цагийн өмнө
МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар 3 асуудал хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Мэдээллээ хамгаалах нь шүдээ угаахтай адил өдөр тутмын дадал байх ёстой 23 цагийн өмнө
Аврагчид 5 иргэний амь насыг хамгаалж, 40 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 23 цагийн өмнө
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна Өчигдөр