“Умардын урсгал-2”-ыг байлдааны онгоцоор сүрдүүлж эхэлжээ

Н.Мижидмаа
2021/04/02

Оросын шатдаг хийг Балтын тэнгисийн ёроолоор Өрнөд Европт хүргэх дамжуулагч хоолойг барих “Умардын урсгал-2” төсөл ээлжит бэрхшээлтэй тулгарсан тухай тус компанийн менежер “Интерфакс” агентлагт ярьсан байна. 

 АНУ нь Оросын шатдаг хийг Европт илүү ихээр нийлүүлбэл Европын эрчим хүчний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө гэж шалтаглан энэ хоолойг барих ажилд зүйл бүрээр саад хийж байгаа. Трамп ерөнхийлөгч байхдаа хориг арга хэмжээ авсны улмаас хоолойг барьж байсан Швейцарийн компаниуд төслийг орхиж гарсан бол Байден Ерөнхийлөгч болсноор бүр ч хатуу ширүүн аргаар хоолой барихыг ажлыг зогсоохоор шийдсэн бололтой. Учир нь, Герман нь АНУ-ын дарамт шахалтыг үл тоон Оросын шатдаг хий дамжуулах хоолойг бариулна гэж мэдэгдсэн учраас ийм эрс арга хэмжээ авахад хүрсэн байж болзошгүй юм. Ямар арга хэмжээ вэ гэвэл дөрөвдүгээр сарын 1-ээс угсралтын ажлын аюулгүйн 1,5 бээрийн бүс дотор байлдааны усан онгоц хүч түрэн орж ирэх болжээ. Төслийн менежерийн ярьж байгаагаар аюулгүйн 1,5 бээрийн бүс рүү гаднын усан онгоц, тэр дундаа байлдааны усан онгоц дайран орж ирж байгаа нь хоолой тавих ажилд оролцож байгаа техник хангамжийн усан онгоцнуудыг аюулгүй ажиллагаанд саад учруулж байгаа аж. Үүгээр ч зогсохгүй хоолой тавьж байгаа бүсийн дээгүүр Польшийн шумбагч завь устгагч “PZL-Mielec М-28В1 Rbi” нисэх онгоц нам өндөрт нислэг хийн угсралтыг ажилчдад ихээхэн дарамт учруулж байгааг онцолжээ. Дөрөвдүгээр сарын 2-нд хоолойн угсралтын 1,5 бээрийн аюулгүйн бүсийн дотор харьяалал нь мэдэгдэхгүй байлдааны шумбагч онгоц хөвөн гарч ирж, сүр хүчийг үзүүлж, ажилчдад сэтгэл санааны дарамт үзүүлсэн байна. Энэ байдлыг түүхэд анх удаа хоолой тавих ажлыг байлдааны шумбагч ашиглан сүрдүүлэг хийсэн тохиолдол гэж төслийн менежер онцолжээ.

 Үүний өмнөхөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нь “Nord Stream 2”-ийн эсрэг бүр ч хатуу хориг арга хэмжээ авна гэж мэдэгдээд байсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18