“Facebook”-ээс Трампын яриа, ярилцлагатай бүх контентуудыг устгана

Н.Мижидмаа
2021/04/01

“Facebook” сүлжээ нь АНУ-ын экс Ерөнхийлөгч Трампынаккаунтуудыг блок хийсэн учраас цаашдаа түүний яриа, ярилцлагатай бүх контентуудыг устгана гэж мэдэгдсэн байна. Энэ тухай мэдэгдлийг нь Трампын бэр Лара Трамп“Instagram” дээрээ нийтэлжээ. Тус мэдэгдэлд “ДональдТрампын аккаунтуудыг бүгдийг блок хийсэн холбогдуулан цаашид Дональд Трамдын яриа бүхий бүх контентуудыг устгаж, тэдгээрийг байршуулсан аккаунтуудад нэмэлт хязгаарлалт хийнэ” гэж дурдсан байжээ. Түүнчлэн тус захидалд Лара Трампын “Facebook” хаягаар байршуулсан Дональд Трампын ярилцлага бүхий видео бичлэгийг устгасан болохоо бас заасан байжээ.

 Лара Трамп нь “Facebook”-ийн энэ мэдэгдлийг “Оруэллын“1984” зохиол бодит болоход хийсэн бас нэг алхам” гэж тайлбарлажээ.

 “Facebook”, “Instagram”, “Twitter” нь Трампыг бүх аккаунтуудыг нэгдүгээр сард хаасан. Трамп нь дэмжигчдээ турхирч Америкийн конгрессын байр руу дайралт хийлгэсэн гэж үзсэн учраас  ийнхүү олон нийтийн бүх том сүлжээнээс хөөжээ.

 Үүний хариуд Трамп нь өөрийн гэсэн интернэт платфорбайгуулах гэж байгаа тухай түүний зөвлөх нь гуравдугаар сарын сүүлээр мэдээлж байсан юм. Удалгүй ДональдТрамп нь ухаалаг утасны аппликейшн боловсруулагч нартай хэлэлцээ хийж байгаа тухай “Axios” мэдээлсэн.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18