​ Хятадыг эрх зүйн зөрчлөөрөө дэлхийд тэргүүлэгч улс гэжээ

Н.Мижидмаа
2021/04/01

АНУ нь БНХАУ-ыг арилжаа наймаа явуулах, эдийн засгийн асуудлыг шийдэхэд төрөөс явуулж буй бодлогынх нь улмаас “эрх зүйн зөрчлөөрөө дэлхийд тэргүүлэгч улс” гэж тодорхойлсон байна. Худалдааны хэлэлцээрт АНУ-ын төлөөлөгч Кэтрин Тай-ийн тараасан илтгэлд “Эдийн засаг ба арилжаанд Хятадын төрөөс баримталж байгаа бодлого нь түүнийг гадаад эдийн засгийн нөөц боломж бий болгох тал дээр эрх зүйн зөрчлөөрөө дэлхийд тэргүүлэгч улс болгож байгаа бөгөөд төмөрлөг, хөнгөн цагаан болон нарны эрчим хүчний гэх мэт салбаруудад шаардлагатай хэмжээнээс давж гарсан хүчин чадлыг дэмжин хадгалж байгаа нь үүний нотолгоо юм” гэжээ. Түүнчлэн Хятадын “Made in China -2025” гэх мэт хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар аж үйлдвэрлэлийн бусад салбаруудад ч шаардлагатайгаар хол давж гарсан хүчин чадлыг бий болгох талаар ажиллаж байна гэж буруутгажээ. Улмаар АНУ нь Хятадын явуулж байгаа энэхүү уршиг их тарих үйл ажиллагааг сөрөхөд хоёр талын болон олон талт хүчин чармайлт гаргасан хэвээр байх болно гэжээ. 

Хятад ба Америкийн харилцаа энэ  мэтээр өдөр ирэх тусам улам хурцдаж байна. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нь Хятадыг олон улсын дүрмээр шударга өрсөлддөг, шударга арилжаа хийдэг болгохын төлөө холбоотнууд болон хамтрагч нартайгаа хамтран ажиллана гэж мэдэгдэж байсан юм. БНХАУ-ын Гадаад яамны төлөөлөгч Хуа Чуньин нь үүний хариуд Бээжин нь бусад улстай ямагт харилцан хүндэтгэх зарчмаар хамтран ажиллахыг эрмэлздэг бөгөөд олон улсын харилцааг цогцтой хөгжүүлэхийн төлөө байгаа гэж мэдэгджээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18