15 сая тун вакцин буруу найруулан устгалд оруулжээ

Н.Мижидмаа
2021/04/01

“Johnson & Johnson” корпорацийн Америкийн Балтимордах салбар үйлдвэрийн ажилтнууд корона вирусийн эсрэг вакцин үйлдвэрлэх явцдаа орцуудыг алдаатай хольсон тул 15 сая тун вакциныг устгалд оруулсан байна. 

Энэ хэргээс болж Америкийн Хүнсний бүтээгдэхүүн ба эм бэлдмэлийн чанарын удирдах газар “FDA” нь алдаа гаргасан үйлдвэрт шалгалт явуулж байгаа тухай “The New York Times” мэдээлсэн байна. Үүний өмнө Америкийн эмнэлгүүдэд хүргэгдсэн “Johnson & Johnson” –ын вакцин нь Нидерлан дах үйлдвэрт хийгдсэн тул аюулгүй гэдгийг онцолжээ. Америкийн эмнэлгүүдэд нийлүүлэх вакцины шинэ багцыг Балтиморыг үйлдвэрт хийх байсан ч ийнхүү ажилтнуудын буруу ажиллагаанаас болж, хэсэг хугацаанд хойшлохоос өөр аргагүй болжээ.

15 сая тун вакциныг буруу найруулсан үйлдвэр нь “Emergent BioSolutions Inc”  болохыг “Bloomberg” агентлаг мэдээлжээ. Тус үйлдвэр нь “Johnson & Johnson” –ы вакцин үйлдвэрлэх зөвшөөрлийг “FDA”-аас аваагүй байсан аж. ДЭМБ нь “Johnson & Johnson” корпорацын Америк дах салбар “Janssen-Cilag”-ийн бүтээсэн коронавирусийн эсрэг вакциныг ашиглахыг зөвшөөрсөн юм.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18