Хятадад “Nike”, “Adidas”-ын эсрэг аян зарлажээ

Н.Мижидмаа
2021/03/30

Хятадын интернэт хэрэглэгчдийн дунд Шинжааны хөвөнг хэрэглэхээс татгалзсан Өрнөдийн брэндүүдээс татгалзах аян газар авч байгаа аж. Өрнөдийн орнууд Хятадын эрх баригчдын Шинжаанд явуулж байгаа бодлогыг эсэргүүцэн шүүмжилж, шил шилээ даран хориг арга хэмжээ авч, өрнөдийн зарим компаниуд нь Шинжаандургуулсан хөвөнгөөр хийсэн эдийн худалдаж авахаас татгалзах болсон. Тухайлбал, Шведийн “H&M” брэнд, Америкийн “Nike”, Германы “Adidas” брэндүүд үүнд өртөөд байгаа тухай “Reuters” агентлаг мэдээлжээ.

 

“H&M” компани энэ сарын 24-нд Шинжааны хөвөнгийн тариаланд уйгуруудыг албадан ажиллуулж байна гэж мэдэгдээд тэндээс түүсэн хөвөнгөөр хийсэн эдээс татгалзсан. Үүний дараа Хятадын интернэт хэрэглэгчид “H&M”-ийн бэлэн хувцас авахгүй байхыг уриалж эхэлжээ. Зүгээр ч нэг уриалсангүй интернэт хэрэглэгчид цаашдаа “H&M” брэндийн хувцсыг интернэтээр захиалах, худалдан авах боломжгүй болгосон байна. 

 

“Nike”, “Adidas”-ын хувьд тэдний хамтарч ажилладаг “Better Cotton Initiative” (BCI) ТББ нь 2020 оны аравдугаар сард Хятадын удирдлагын Шинжаанд хөвөн тариалахдаа хүний эрхийг зөрчиж байна гэж шүүмжилж, тэнд тариалсан хөвөнгөөс татгалзаж байгаагаа мэдэгдсэн. Иймд Хятадын интернэт хэрэглэгчдийн дунд “Nike”, “Adidas”-д хандан “Better Cotton Initiative” (BCI) төрийн бус байгууллагатай хамтарч ажиллахаас татгалзах эсвэл Хятадын нутагт үйл ажиллагаа зогсоохыг шаардах болсон. 

 

Үүнийг Хятадын үйлдвэрлэгчид чадварлагаар ашиглан “Nike”, “Adidas”-ын оронд Хятадын “Li Ning”, “Anta” брэндүүдийг худалдан авахыг интернэт хэрэглэгчдэд уриалах болсон байна. 

 

“Better Cotton Initiative” (BCI) нь хөвөн тариалах аргыг сайжруулах, хөвөнгийн тариалангаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг багасгах талаар хөвөнгийн тариалан эрхэлдэг фермерийн аж ахуйнуудад сургалт явуулдаг дэлхийг хамарсан төрийн бус байгууллага. “BCI” нь дэлхийн хөвөнгийн тариалангийн 18 хувийг хянадаг бөгөөд “H&M”, “Gap”, “Benetton”, “Calvin Klein Jeans”, “Mango”, “Adidas” гэх мэт брэндүүд нь энэхүү байгууллагын аргачлалын дагуу ургуулсан хөвөн эдийн сонгон авч байгаль орчин ээлтэй брэнд гэдгээ харуулдаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18