Ядуу орныг “гуйлгачин” гэж нэрлээд бурууджээ

Н.Мижидмаа
13 цагийн өмнө

“Twitter” –т Грек улс Америк эсвэл Францаас байлдааны усан онгоц авах тухай мэтгэлцээний үеэр АНУ-аас Грект цэргийн аттаще хийж байсан Роберт Палм нь Грекийг “гуйлгачин” гэж нэрлээд олон тэрбумын зэвсгийн наймаанд нөлөөлж болзошгүй улс дамнасан хэрүүл дэгдээжээ. 

 Грек нь өнгөрсөн оны намар “Rafale” сөнөөгч онгоц, байлдааны дөрвөн шинэ усан онгоц аваад, одоо зэвсэглэлдээ байгаа “MEKO” дөрвөн төрлийн дөрвөн усан онгоцыг сайжруулан шинэчлэх гээд нийт олон тэрбум еврогийн өртөгтэй хөтөлбөр хэрэгжүүлж эхлэх тухайгаа зарласан.

 Шинэ дөрвөн усан онгоцыг Франц эсвэл АНУ-ын алинаас нь авах ёстой талаарх нэлээд ширүүн мэтгэлцээн “Twitter”-т өрнөөд байгаа юм байна. Мэтгэлцээний үеэр нэг хэрэглэгч “Миний хүсэж байгаа” ба “Миний авч чадах” гэсэн талбартайгаар янз бүрийн байлдааны усан онгоцны зураг байршуулжээ. Эдгээр зурагт цэргийн атташе асан Роберт Палм тайлбар хийхдээ “beggars can't be choosers” буюу “гуйлгачид сонголт хийдэггүй” гэж бичсэн нь Грекийн хэрэглэгчдийн уур хилэнг асар ихээр хүргэсэн байна. 

 Европын холбооны хамгийн ядуу улсуудын нэг гэгддэг Грек нь Османы эзэнт гүрнээс чөлөөлөгдсөн хувьсгалынхаа 200 жилийн ойг хэдхэн өдрийн өмнө тэмдэглээд байсан нөхцөлд АНУ-ын зэвсэгт хүчин, батлан хамгаалах аж үйлдвэрлэлийн Грект төлөөлөн сууж, Грекийн Засгийн газраас шагнал авч байсан Роберт Палмулс орныг нь “гуйлгачин” гэж нэрлэсэнд “Twitter”-ийн Грек хэрэглэгчид маш ихээр уурлаж, бухимджээ. Улмаар олон хэрэглэгч цэргийн атташе нь манай улсын тухай ийм бодолтой байдаг юм бол шинэ усан онгоцнуудыг АНУ-аас биш Францаас авах хэрэгтэй гэцгээсэн байна.

 Уурлаж шүүмжилсэн хүний тоо олон болоход РобертПалм нь жиргээгээ устгаад, хүчтэй сэтгэл хөдлөлдөө автаж бодлогогүй жиргэсэндээ уучлал гуйжээ.

 Грек нь санхүүгийн хувьд нэлээд хүнд байдалтай байгаа ч Кипр арлыг тойрсон асар их шатдаг хийн нөөцийн ашиглалтаас болж Турктэй газар нутаг булаалдсан бүс нутгийн дайн тулаан хийж магадгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Иймд Грек нь ядуу ч гэлээ Батлан хамгаалах зардлаа олон тэрбумаар нэмэгдүүлэхээс өөр аргагүй болоод байгаа аж. Грекийн эдийн засгийн гол тулгуур болсон аялал жуулчлал, эрчим хүч, хөдөө аж хуй, хүнсний үйлдвэрлэл, арилжаа нь цар тахлын улмаас нэлээд хүнд байдалд байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 8 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 8 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 9 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 9 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 10 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 10 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 10 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 11 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27