Хятадаас Европ орох Азийн төмөр замын тээврийн ач холбогдол өсөж байна

Н.Мижидмаа
2021/03/29


Хятадын эдийн засгийг цар тахлын дараа аль болох богино хугацаанд нөхөн сэргээхэд ачаа барааг Ази тив, Оросын төмөр замаар Европ хүргэх нь илүү ашигтай болж хувирсан тухай “Financial Times” мэдээлсэн байна. Манай төмөр замын ачаалал ч маш ихээр нэмэгдэх бололтой. Хуучин бол Хятадын барааг далайн тээврээр Европ хүргэх нь илүү хурдан бас ашигтай гэсэн үзэл Хятадад давамгайлж байсан.

 

Харин  сүүлийн төмөр замын тээврийг дээр гэж сонгох болсон байна. Жишээлбэл, 2021 оны эхний хоёр сарын дотор Хятадаас Европ руу даруй 2000 гаруй ачааны галт тэрэгний цуваа явсан нь 2020 оныхоо даруй хоёр дахин их тоо болсон гэж байна. Ерөнхийдөө 2020 онд төмөр замаар тээвэрлэж байгаа ачааны тоо 2019 оныхоо даруй 50 хувиар өсөөд байгаа аж.

 

Өнгөрсөн оны дундаас эхлээд далайн тээврийн үнэ болон хүргэлтийн хугацаа хоёр дахин өссөн нь ийнхүү төмөр замыг тээврийг сонгоход хүргэсэн тухай мэргэжилтнүүд ярьжээ. Тодруулбал, электрон бараа, фитнес тоног төхөөрөмж, корона вирусийн эсрэг бүтээгдэхүүн нь эрэлт асар өндөр байгаагийн дээр агаарын тээвэрт тохиромжгүй тул цаашид ч төмөр замын тээврийн хэмжээ буурахгүй гэж мэргэжилтнүүд үзсэн байна. Одоогийн байдлаар дээр нэр дурдсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн 30 хувь хүртэлх нь далайн тээврээс татгалзаж, төмөр замыг сонгожээ.

 

Төмөр замын тээврийн цаашдаа нэлээд хугацаанд өндөр ачаалалтай болгох бас нэг шалтгаан нь Суэцийн сувагт гаран осол болсон байна. Аварга том онгоц Суэцийнсувгийг бүхэлд нь хааж, Хятадаас Европыг зорьсон далайн тээвэр үндсэндээ зогсоод байгаа аж. Суэцийнсувгаар дэлхийн худалдааны 14 хувийг тээвэрлэн зөөдөг тул даатгалын компаниуд асар их хохирол амсаж байгаа юм байна. “Lloyd’s List” компанийн тооцсоноор Суэцийнсувгийг хаасан цагаас хойш дэлхийн эдийн засаг цаг тутам 400 сая долларын алдагдал хүлээж байгаа аж.

 

Сүүлд ирсэн мэдээгээр Суэцийн сувгийн гацааг арилгахад нэлээд хэдэн долоо хоног шаардагдаж магадгүй гэсэн. Иймд Европ руу бараа нийлүүлэгч Хятадын зарим компани ОХУ-д хандан Европ орох төмөр замын тээвэр хүргэлт зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсжээ. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18