​ Байдены дахин сонгогдохын тулд ажиллахаа хэвлэлийн хурал дээр мэдэгдэв

Н.Мижидмаа
2021/03/26

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден удаан хүлээлгэсний эцэст хэвлэлийн хурал явуулж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Байден нь тангараг өргөснөөсөө хойш хэвлэлийн хурал зарлалгүй хамгийн удсан Ерөнхийлөгч болоод байсан юм. Хэвлэлийн хурал цаг гаруйхан үргэлжилж, Ерөнхийлөгч 10 үндсэн асуултад л хариу өгчээ. Америкийн хэвлэлийнхэн Ерөнхийлөгчөө хэвлэлийн хурлын үеэр урьдчилан бичсэн тэмдэглэл уншсан, их болгоомжтой хариулт өгч байсан гэдгийг онцолжээ.

 Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх талаарх асуултад тэрээр “Тийм ээ, би дахин сонгогдохоор төлөвлөсөн. Миний бодол тийм байна” гэж хариулжээ. Мөн энэ талаарх тодруулга асуултад хариулахдаа “Би хувь тавиланг хүндэлдэг. Би хэзээ ч 3,5-4,5 жилийн цаадхыг харсан нарийн төлөвлөгөө гаргаж байсангүй” гэжээ.

 Мөн Байден нь дэлхийн удирдагч нараас БНХАУ-ын Тэргүүлэгч Си Жинпинтэй уулзаж харилцахад хамгийн их цаг зарцуулсан гэдгээ хэлээд түүнийг “шулуун шударга, ухаантай залуу, даанч ардчилсан суурьгүй. Путин шиг автократ засаглал нь ардчиллын чадахгүй хийж чадна гэдэгт итгэдэг хүн” гэж тодорхойлжээ.

 Мөн Хятадын талаар ярихдаа “Хятад бол дэлхийн хамгийн тэргүүний, хамгийн баян, хамгийн хүчирхэг улс болох эцсийн зорилготой. Гэхдээ намайн энд байгаа цагт тэд тэгж чадахгүй” гэсэн байна. Мөн АНУ нь холбоотнуудынхаа хамтаар Тайван, Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар Бээжинг хариуцлагад татна гэсэн байна. Тэрээр үүнийгээ “Бид сөргөлдөөн хайгаагүй ч маш ширүүн өрсөлдөөн болно гэдгийг мэдэж байна” гэжээ.

 Энэ хэвлэлийн бага хурал болохын өмнөхөн Америкийн хэвлэлийн мэдээллийн хэрэгслүүд ба Жо Байден хоорондын харилцааны талаар видео мэтгэлцээн болсон. Энэ мэтгэлцээний үеэр “NBC” сувгийн Цагаан ордон дах сэтгүүлч Жефф Беннет нь хатуу шүүмжлэл хэлснийг “Fox news” уламжилжээ.

 Жефф Беннетийн шүүмжилж буйгаар Байдений баг нь корона вирусийн хязгаарлалтыг далимдуулан хэвлэлийн хуралд оролцох сэтгүүлчдийн тоог хязгаарлаж, зөвхөн найрсаг гэж болохоор хэвлэл, мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчдийг оруулж, асуулт тавих боломж олгож байсан аж. Беннет энэ талаар ярихдаа “Тэд биднийг яг ямар асуулт тавихыг мэдэхгүй байсан ч биднийг мэддэг нь ойлгомжтой, бүх сэтгүүлчдийг сайн таньдаг. Тийм болохоор хэн ч мэдэхгүй сонины хэн ч биш сэтгүүлчээс Жо Байденд хүнд хэцүү эсвэл бүр эвгүй асуулт тавих өчүүхэн ч боломж байгаагүй” гэжээ. Ийм учраас хэвлэлийн хурлын үеэр Жо Байденаас хэн ч Хантер Байдены авлигын хэргийн талаар асуугаагүй, Байденийг бэлгийн дарамт учруулсан гэж буруутгасан Тара Ридийн хэргийн талаар хэн ч асуугаагүй гэдгийг сэтгүүлч хатуу шүүмжилжээ. Трампыг Ерөнхийлөгч байх үед хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн зүгээс ямар хүнд хэцүү, эвгүй асуултаар булдаг байсны хажууд Байденд хир халдаагүй бултуулаад яваа аж.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18