Австрид хөл хориог улам чангатгана

Н.Мижидмаа
2021/03/26

Австрийн Вена, Бургенланд, Доод Австри гэсэн мужуудад ирэх сарын 1-6 хооронд хатуу хөл хорио тогтоохоор шийдсэн тухай тус улсын Эрүүл мэндийн сайд РудольфАншобер мэдэгдсэн байна. Үүний өмнөхөн Австрийн сайд нарын танхимаас муж тус бүр өөрийн нутаг дээр нөхцөл байдлаас хамаараад хөл хориог сулруулж эсвэл чангалахыг зөвшөөрсөн. Одоогоор Австрийн зүүн нутагт корона вирусийн Британи хувилбар газар авч, байдал ноцтой байгаа тул ийнхүү хатуу хөл хорио тогтоохоор шийдсэн юм байна. 

Хатуу хөл хорионы үеэр үйлчлүүлэгчийн биед хүрэх шаардлагатай болдог үйлчилгээний салбаруудыг хаах, эмийн сан ба хүнсний дэлгүүрүүдээс бусдыг хаах, иргэд гадуур явахдаа “FFP2” загварын амны хаалт заавал зүүх, Чех ба Унгараас ирж байгаа орон нутгийн галт тэрэгний зорчигчдод илүү өндөр шаардлага тавьж, хил даван орж ирж байгаа иргэдэд долоо хоногт хоёр удаа шинжилгээ өгч байхыг шаардах зэрэг арга хэмжээ тус тус авахаар болжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18