Хойд Солонгос пуужин харваж, Өмнөд Солонгосын удирдлагууд яаралтай хуралдав

Н.Мижидмаа
2021/03/26

Хойд Солонгосын тал пүрэв гарагт Япон тэнгист баллистик пуужин харваж туршсаны дараагаар Өмнөд Солонгос Үндэсний аюулгүйн зөвлөлийн яаралтай хуралдаан зарлан хуралдсан тухай тус улсын Ерөнхийлөгчийн төлөөлөгч Кан Мин Сок мэдээлсэн байна.

 Яаралтай хуралдааны үеэр Үндэсний батлан хамгаалах яамны илтгэлийг сонсож, бий болсон нөхцөл байдлыг хэлэлцэх, хариу арга хэмжээний талаар ярилцана. Хойд Солонгосын харвасан хоёр пуужин ойролцоогоор 60 км-ийн өндөрт хөөрч, 430 км зай туулан Япон тэнгис унажээ. Үүний өмнө, өнгөрсөн ням гарагт Хойд Солонгос нь далавчит пуужин хоёрыг хөөргөн туршаад байсан юм. 

 

Ийм эгзэгтэй үеэр Оросын Гадаад хэргийн сайд ЛавровӨмнөд Солонгост айлчилжээ. Лавров нь Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Чон Үн Ёнтой уулзаж, Солонгосын хойгийн асуудлаар ярилцсан байна. Хоёр сайд хамтарсан хэвлэлийн хурал хийх үеэр Солонгосын сайд нь “Бид COVID-19-ийн нөхцөл байдал тогтвортой болмогц Ерөнхийлөгч Путиныг Солонгос улсад хийх айлчлалыг аль болох хурдан зохион байгуулахын тулд хамтын хүчин чармайлт гаргахаар тохиролцлоо” гэсэн байна.

 

Путин нь Өмнөд Солонгост айлчлах тухай 2019 онд талууд тохиролцоод байсан ч цар тахлын улмаас хойшлуулсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18