Япон шинэ шумбагч завь зэвсэглэлдээ авлаа


Японы Кобе хотын усан онгоцны үйлдвэр дээр энэ лхагва гарагт “Торю” нэртэй дизель-цахилгаан шумбагч завийг Японы Тэнгисийн цэргийн хүчинд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болсон тухай “Kyodo” агентлаг мэдээллээ. 

  Энэхүү “Торю” нэртэй шумбагч нь хамгийн сүүлийн үеийн лити-ионы цахилгаан хураагуураар тоноглогдсон тул усан дор маш урт хугацаагаар байх боломжтой болжээ. “Торю” нь Японы шумбагч онгоцны үндсийг бүрдүүлж байгаа “Сорю” цувралын 12 дах шумбагч байна. Түүний урт нь 84 метр, усан түрц нь 2950 тонн, усан доор 37 км/ц хүртэл хурдалдаг, 65 багийн гишүүнтэй. Тус шумбагч нь далавчит пуужин харвах боломжтой торпер харвах зургаан төхөөрөмжтэй. 

  Маргаантай арлуудын улмаас БНХАУ-ын эргийн харуулын усан онгоц оролцсон ээдрээ тогтмол гарч байгаа ийм нөхцөлд цоо шинэ шумбагч завь зэвсэглэлдээ авна гэдэг нь Японы тэнгисийн цэргийн хүчний боломжийг ихээхэн нэмэгдүүлсэн хэрэг болжээ. Дараа жилийн гуравдугаар сард үүнтэй адил ээлжит шумбагчийг тэнгисийн цэргийн хүчинд хүлээлгэн өгөхөөр угсралтын ажил явагдаж байгаа тухай  мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18