​ Экологийн шинэ хууль Германы машины үйлдвэрлэлийг сүйрүүлж магадгүй

Н.Мижидмаа
2021/03/01

Европын холбоо агаар мандалд хаягдал хий ялгаруулах “Евро-7” шинэ стандарт нэвтрүүлж магадгүйтэй холбоотойгоор Германы авто машины үйлдвэрлэл сүйрч, олон зуун мянган хүн ажилгүй болно. “BMW” компанийн үйлдвэрлэлийн зөвлөлийн тэргүүн Манфред Шох ийм анхааруулга хийснийг “Deutsche Wirtschafts Nachrichten” уламжилсан байна.

 Экологийн “Евро-7” шинэ стандарт ёсоор агаарт хаягдал хий ялгаруулахыг тэг болгох зорилготой бөгөөд үүний тулд Европын холбооны нутаг дэвсгэр дээр дотоод шаталтын хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл ашиглахыг бүрэн хорих тухай яригдаж байгаа юм.

 Манфред Шохын анхааруулж байгаагаар бол улстөрчид экологийн асуудалд хэт санаа зовоод Герман улсын хөгжил цэцэглэлт ба ажилгүйдлийг асуудлыг огт тоохгүй байгаа аж. Улмаар 2025 оноос эхлэн шинэ машинд дотоод шаталтын хөдөлгүүр тавихыг хоригловол Герман улс урд үзэгдээгүй их ажилгүйдэлтэй тулгарна гэж анхааруулжээ. Тэрээр “Бид урд хожид үзэгдээгүй их цар хүрээтэй ажилгүйдэлтэй тулгарна. Хэрэв Брюссел дэх улстөрчид хүчилбэл Германд хүнд хэцүү үе ирнэ” гэсэн байна. Иймд тэрээр Германы улстөрчдийг асуудалд өрөөсгөл хандалгүйгээр улс орныхоо хөгжлийг нэг тэргүүд тавихыг уриалжээ.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18