Жо Байденыг Америкийн түүхэн дэх хамгийн муу Ерөнхийлөгч гэв

Н.Мижидмаа
2021/03/01

Америкийн экс Ерөнхийлөгч Дональд Трамп нь Ардчилсан намаас Америкийн Ерөнхийлөгчид сонгогдсон Жо Байденыг АНУ-ын түүхэн дэх хамгийн муу Ерөнхийлөгч гэж тодорхойлжээ. Тэрээр Флорида мужийн Орландод болсон консерватив үзэлтнүүдийн уулзалтын үеэр “Бид Байдены захиргаа тааруухан байна гэдгийг бүгд мэдэж байсан ч ингэтэл байх юм гэж хэний ч санаанд ороогүй. ...Байдены захиргааа нь шинэ ажлын байрны эсрэг, гэр бүлийн эсрэг, хил хязгаарын эсрэг, эрчим хүчний эсрэг, эмэгтэйчүүдийн эсрэг, шинжлэх ухааны эсрэг байгаагаа харуулж орхилоо” гэсэн байна. Мөн “Бид ганцхан сарын дотор Америк хамгийн нэгдүгээр гэсэн зарчмаас холдож, Америк хамгийн сүүлд нь гэдэг боллоо” гэжээ.

 Трамп нь Байденыг Парисын цаг агаарын тохиролцоог ямар ч тооцоо, үндэслэлгүйгээр дагаж, Америкийн эдийн засагт ноцтой хохирол учруулж байна гэж буруутгав. Тэрээр “Жо Байден АНУ-ыг Парисын цаг агаарын тухай маш үнэтэй бөгөөд шударга бус гэрээнд буцаалаа. Бид ганцаараа цэвэр энерги ашиглаад Хятад ашиглахгүй, Орос ашиглахгүй, Энэтхэг ашиглахгүй бол ямар ашиг байна вэ?”  гэж шүүмжилжээ. Мөн Байден Канадаас газрын тос дамжуулах “Keystone XL” хоолойг барих ажлыг зогсоосныг шүүмжилж “Байден 42 мянган маш сайн цалинтай ажлын байрыг устгалаа” гэжээ.

 Түүнчлэн Трампын бодлоор Байден нь цаашид ч ийм бодлого хэрэгжүүлсэн хэвээр байвал Америк нь Орос ба Ойрх Дорнодын газрын тосноос бүрэн хамааралтай болно гэж анхааруулаад “Байдены хэрэгжүүлж байгаа бодлого бол газрын тос олборлодог бусад улсуудын хувьд асар их ашиг, харин АНУ ба түүний гайхамшигтай иргэдийн хувьд асар их алдагдал” гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18