Турк гибрид пуужин бүтээхээр ажиллаж байна

Н.Мижидмаа
2021/03/01

Турк улс 2023 онд Саран дээр автомат төхөөрөмж хүргэж өөрийн гэсэн гибрид пуужин бүтээхээр ажиллаж байгаа гэдгийг тус улсын Аж үйлдвэрлэл ба технологийн сайд Мустафа Варанк мэдэгдсэн байна.

 Тэрээр “Anadolu” агентлагт ярилцлага өгөх үеэрээ “Пуужинг эхний удаа хөөргөхдөө бид олон улсын компаниудтай хамтарна. Гэхдээ Саран дээр хүрэх манай сансрын төхөөрөмжийг бидний өөрсдийн бүтээсэн үндэсний пуужин дэлхийн тойрог замд гаргах юм” гэжээ. Турк улс нь сансрын хөтөлбөрийг хэрэгжүүлснээр “сансрын салбарын дээд лигт орж ирнэ” гэдгийг сайд онцолжээ.

 Туркийн Ерөнхийлөгч Эрдоган нь өнгөрсөн сарын эхээр Үндэсний сансрын хөтөлбөрөө олон нийтэд танилцуулахдаа 2023 онд Сар руу сансрын төхөөрөмж илгээнэ гэж мэдэгдсэн юм. Түүнчлэн Турк нь цаг цаг агаар судлалын хиймэл дагуулууд хөөргөх, сансрын салбарын мэргэжилтнүүд бэлдэхэд онцгой анхаарах аж.

 Эрдоганыг ийм мэдэгдэл хийхээс сарын өмнө Илон Маскийн “SpaceX” компани Туркийн холбооны “Turksat 5A” хиймэл дагуулыг “Falcon 9” пуужингаараа дэлхийн тойрог замд гаргаж  өгсөн юм. Ингэснээр Турк нь дэлхийн тойрог замд дөрвөн хиймэл дагуултай болсон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18