АНУ-д огцом хүйтэрсэнд ОХУ-ыг буруутгажээ

Н.Мижидмаа
2021/02/23

 АНУ даяар түүхэнд байгаагүй огцом хүйтэрсний улмаас газар сайгүй цахилгаан, шатахуун, шатдаг хийн хомсдол үүсэж, улмаар олон арван хүн осгож амиа алдсан явдал гарсан. Байгалийн энэхүү гамшигт үзэгдэл олон тэрбумын хохирол учруулсан нь ойлгомжтой. Түүнийг дагаад цаг агаарын хэвийн бус өөрчлөлтөд ОХУ-ыг буруутгаад авсанд гайхах зүйлгүй. 

 Тодруулбал, Нью-Жерсийн Ратгерсийн их сургуулийн профессор Алан Робок нь хэд хоногийн өмнө мэдэгдэл хийж, Америкийг тагнуулын албаны хүмүүс түүнд хандан дайсагнасан улс орнуудад цасан шуурга, эрс хүйтрэл бий болгож, удирдаж болох эсэхийг лавлаж асуусан тухай мэдэгдсэн юм. 

Дайсагнасан улс орнууд гэдгийг цаана хэнийг хэлээд байгаа нь ойлгомжтой. Иймд Оросын Батлан хамгаалах ба гадаад бодлогын зөвлөлийн гишүүн Александр Лосевмэдэгдэл хийжээ. 

Тэрээр АНУ-д болсон байгалийн гамшигт үзэгдэлд ОХУ ямар ч хамааралгүй гэсэн байна. Лосевын тайлбарласнаар дунд зэргийн хэмжээтэй далайн хар шуурга нь 250 мегатонн  (мега- гэдэг нь 1 сая гэдгийн товчлол юм) тротил тэсэлсэнтэй дүйцэхүйц хүчин чадалтай байдаг. Тэгвэл олон тэрбум тонн жинтэй агаарын урсгал ба далайн усыг хөдөлгөхөд ОХУ-ын бүх цөмийн зэвсэгт агуулагдаж байгаа энерги ч хангалтгүй, үүн дээр Оросын бүх цахилгаан станцуудыг үйлдвэрлэж байгаа бүх дулааны болон цахилгааны энергийг нэмсэн ч хөдөлгөж дийлэхгүй гэдгийг Лосев онцолжээ.

 

АНУ, Европ төдийгүй Оросыг дайрсан огцом хүйтрэлд Ла- Нинья нэртэй байгалийн үзэгдэл буруутай гэдгийг Лосев заажээ. Тухайлбал, халуун орны бүсийн жил тойрон салхилдаг пассат салхи нь 2020 оны намар Чили, Перугийн эрэг орчмын бүлээссэн усыг  Австрали, Индонезийн зүг, далайн гүн рүү хөөсөн байна. Үүнийг дагаад далайн гүнээс хүйтэн ус гадарга дээр гарч ирсэн. Үр дүнд нь Номхон далайн асар том хэсэгт их хүйт орж, түүнийг нь дагаад дэлхий даяар хүйтэрсэн юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18