Германы цагдаа нар чечен, араб бүлэглэлүүдийн эсрэг тусгай ажиллагаа явуулав

Н.Мижидмаа
2021/02/19

Германы цагдаагийн олон зуун ажилтнууд тус улсад үйл ажиллагаа явуулж байсан чечен ба араб гаралтай дээрмийн бүлэглэлүүдийн эсрэг тусгай ажиллагаа явуулсан байна. Энэ тухай Германы цагдаагийн алба “Twitter” хуудсаараа мэдэгджээ.

 Берлин хотын 22 байршлаар цагдаа нар нэгжлэг хийсэн байна. Германд сүүлийн үед чечен ба арабуудын хооронд ойр ойрхон мөргөлдөөн гарч, заримдаа бүр буудалцаан гардаг болсон. Үүнийг мөрдөн шалгах ажлын хүрээнд энэ тусгай ажиллагаа явуулсан байна. 

 Германд араб гаралтай дээрмийн бүлэглэлүүд нь хууль бус зэвсгийн наймаа, хүний наймаа, мансууруулах бодисын наймааг хэдийнээс атгаж ирсэн байдаг аж. Гэтэл сүүлийн 20 жил Оросоос дүрвэн орж ирсэн чеченүүд нь анхандаа жижиг дээрэм тонуул, сүрдүүлэг хийдэг байснаа яваандаа хар тамхины наймаанд хөл тавьж, араб бүлэглэлүүдтэй газар нутаг, олон зуун сая еврогийн ашиг орлого булаацалдан ширүүн тэмцэл явуулах болжээ. Иймэрхүү мөргөлдөөн нь 1990-ээд оны Орос эсвэл 1930-аад оны Чикаго шиг мафийн бүлэглэл хоорондын жинхэнэ дайн болж хувирахаас ихээхэн болгоомжилж байгаа юм байна. 

 Европын зарим улсад, тухайлбал Францад чечен ба арабууд хоорондын мөргөлдөөний улмаас бүхэл бүтэн хот дайны талбар болж хувирч байсан нь Германы цагдаа нарт сэрэмжлүүлэг болсон байна. Тодруулбал, Францын Дижоны Грези хороололд 2020 оны зургаадугаар сард Калашниковын автоматат, гар буу, бейсболын цохиураар зэвсэглэсэн 200 орчим чечен залуус Африкийн хойднутгаас гаралтай цагаачдын эзэмшдэг баар, цэнгээний газрууд руу дайрч, жижиг хотыг гудамж талбайг дөрвөн өдрийн турш дайны талбар болгосон байдаг. Цагдаа нар сайтар зэвсэглэсэн 200 орчим хүний эсрэг ямар нэг арга хэмжээ авч чадаагүй тул хотыг нь сүйтгэж байгааг дөрөв хоног зүгээр хараад суухаас өөр аргагүй байдалд орж байжээ. Эцэст нь Дотоод явдлын яамнаас алан хядлагатай тэмцэх тусгай тасгийн дайчдыг явуулж байж эмх замбараагүй байдлыг дарж чадсан юм. 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18