С.Энхболд: AstraZeneca вакцины 150 мянган тун Даваа гаригт ирнэ

Н.Мижидмаа
2021/02/19

Clubhouse-аар DeFacto Д.Жаргалсайхан ЭМ-ийн сайд С.Энхболдтой ярилцлаа.  Энэ үеэр ЭМ-ийн сайд С.Энхболд: Манай улс хоёрдугаар сарын 23-наас эхлэн вакцинжуулалтыг эхлэх бөгөөд эхний ээлжинд БНЭУ-аас “AstraZenecа” вакцин 150 мянган тун Даваа гаригт ирнэ. Эхний ээлжинд 150 мянган тун вакцинаар эмч, тусгай албан хаагчдыг хамруулна. Нийт хүн амынхаа 60 хувийг вакцинжуулахаар зорьж байна. Төр болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн ажилтан 56 мянган хүн хариу арга хэмжээнд ажиллаж буй алба хаагчид буюу  цэрэг, цагдаа, хил хамгаалах салбарын 53 мянга орчим, 50 ба түүнээс  дээш насны өндөр настан, архаг хууч суурь өвчтэй, эрхтэн шилжүүлэн суулгуулсан, гемодиализийн аппаратад ордог хүмүүсийг эхний ээлжинд хамруулахаар төлөвлөсөн. 2021 онд багтаж нийт хүн амын 60 хувьд тус бүр хоёр тун вакцин хийнэ гэсэн төлөвлөгөө гаргасан. Үүнтэй холбогдох хөрөнгийг ч мөн шийдвэрлэсэн. Дэлхийн банкнаас 51 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авсан. Засгийн газраас вакцинжуулалттай холбоотойгоор 226 тэрбум төгрөгийг баталсан. Улсын нийт иргэнээ үнэ төлбөргүй вакцинжуулна гэж хуульд заасны дагуу хийгдэх юм.Вакцинжуулалтын хоёр тундаа хамрагдсан иргэдийг хурууны хээ, иргэний үнэмлэхийн QR кодыг идэвхижүүлж гадаад улсад зорчих карт, сертификат олгох технологийн шийдлийг хийхээр ажиллаж байна гэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18