Саятан эмэгтэй өв хөрөнгийг нь үрсэн ач нараасаа нөхөн төлбөр авчээ

Н.Мижидмаа
2021/02/18

Америкийн Флорид мужид амьдардаг 94 настай БеверлиШоттенстайн гэгч эмээ, олон саяын өв хөрөнгийг нь захиран зарцуулж байсан ач нараасаа нөхөн төлбөр гаргуулахаар болсон тухай “Bloomberg” агентлаг мэдээлжээ. 

 Санхүүгийн арбитрын шүүхээс ах дүү Эван ба АвиШоттенстайн нарыг эмээ Беверли Шоттенстайндаа 19 сая долларын нөхөн төлбөр өгөх ёстой гэж шийдсэн байна. Уг нь эмээгийн хуульчид шүүхэд хандахдаа 69 сая долларын нэхэмжлэл гаргаад байсан учир хоёр ач харин ч бага төлбөрт унасан аж.

 Беверли нь 15 жилийн өмнө Эван ба Ави гэдэг хоёр ачдаа 80 сая долларын өв хөрөнгөө захиран зарцуулах эрх өгсөн байж. Гэтэл ач нар нь эмээгийнхээ өмнөөс эрсдэл ихтэй наймаа хийж, 90 гарсан хүн өгөөжийг нь авах боломжгүй урт хугацааны хөрөнгө оруулалт хийх, өндөр урамшуулал авахын тулд эмээгийнхээ гарын үсгийг хуурамчаар үйлдэж гэрээ байгуулах зэрэг зүйлс хийж байжээ. Энэ хэрэг олны анхаарлыг татсан учраас ах дүү хоёрын хийсэн санхүүгийн зарим гүйлгээг Нью-Йоркийн прокурорууд сонирхоод эхэлсэн гэж байна.

 Беверли өв хөрөнгийг нь хоёр ач нь үрэн таран хийж байгааг мэдмэгцээ тэдний үйлдэл бүрийн нарийн бүртгэн бүтэн жилийн турш тэмдэглэл хөтөлж байгаад өмгөөлөгчдөө хандсан ажээ. Тэрээр ач нараасаа нөхөн төлбөр авах болсон талаар ярихдаа “Энэ ямар 25-хандолларын тухай яригдаж байгаа биш. Ингэх хэрэгтэй байсан юм” гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 9 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 9 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 10 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 11 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 11 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 11 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 12 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 12 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27