Экс Ерөнхий сайдын эхнэрийг авлигын хэрэгт буруугүй гэж үзэхээс татгалзав

Н.Мижидмаа
2021/02/18

Малайзын дээд шатны шүүх нь экс Ерөнхий сайдын эхнэр Розма Мансурыг авлига, хахуулийн хэрэгт буруугүй гэж үзэхээс татгалзсан байна. 

 Малайзын хууль сахиулах байгууллагууд нь НажибРазакыг Ерөнхий сайд байх үед түүний эхнэр РозмаМансур нь “Jepak Holdings” компанийг нэгэн мужийн олон зуун сургуульд цахилгаан үүсгүүр нийлүүлэх тендерт ялуулна гээд хариу болгож 187 сая рингит буюу ойролцоогоор 46,3 сая доллар шаардаж байсныг тогтоосон байна. Энэхүү тендерийн нийт үнэ нь 1,2 тэрбум рингит буюу ойролцоогоор 297,2 сая доллар байжээ. Түүнчлэн Розмаг Мансур нь 6,5 сая рингитийнхахууль авсан гэж буруутгагдаж байгаа юм байна. Хэрэв шүүхээс Розмаг буруутай гэж үзвэл 20 жил хорих ял, улсад учруулсан хохирлыг тав нугалсантай тэнцэх торгууль төлөх ёстой болох юм байна.  

 Нажиб Разак 2018 оны тавдугаар сард парламентын сонгуулиар ялагдсаны дараа түүний эхнэрийн авлигын хэргийг шалгаж эхэлсэн аж. Сонгуулиар ялагдсаны дараа Разак нь ойрын хүмүүстэйгээ хамт Малайзыг орхин гарах гэж оролдсон ч нисэх буудалд баривчлагдсан. Улмаар долоодугаар сард болсон шүүхээс Нажиб Разакийгхөрөнгө оруулалтын “SRC International” сантай холбоотой эдийн засгийн гэмт хэрэгт буруутай гэж үзээд 12 жил хорих, 210 сая рингит буюу 52 сая долларын торгууль төлөх шийтгэл ногдуулсан.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18