ДЦС-III" ТӨХК нь Туул голын далан давуулан үнс зайлуулсан усаа хаяж байсныг илрүүлжээ

Н.Мижидмаа
2021/02/17

Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Туул голын сав газрын захиргаа хамтран Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Туул голд шугам хоолойгоор бохир ус хаяж байна гэсэн иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдөр газар дээр очиж хяналт шалгалтыг хийж гүйцэтгэв. Шалгалтаар "ДЦС-III" ТӨХК нь Туул голын далан давуулан үнс зайлуулсан усаа хаяж байсныг газар дээр нь таслан зогсоож, малын сэг зэмийг халдваргүйжүүлж устгалын арга хэмжээг авч, Туул голын далан давуулан хаяж буй үнс зайлуулсан ус болон хөрснөөс дээж авч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Байгаль орчин хэмжил зүйн төв лабораторид дээжүүдийг өгөөд байна. Шинжилгээний хариу гарсны дараа Усны тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн дагуу арга хэмжээг авч ажиллана. 

Үүссэн учир шалтгааныг "ДЦС-III" ТӨХК-ийн инженерүүдээс тодруулахад зууханд үүссэн үнсийг шүүлтүүрээр шүүж, усаар тээвэрлэн үнсэн санд үнсийг хүргэж, саарал усыг тунгаан хуримтлуулж станцруу шахаж дахин ашигладаг байна. Эдгээр шаталсан сангуудын ажиллагаа доголдсоноос болж станцын үнсний шугамд бөглөрөл үүсч, үнсэн сангийн түвшин өндөр гарч далан сэтрэх аюулд хүрснээс үүдэн аваарийн шугам хоолойгоор тунгаагдсан үнс зайлуулсан усыг 2 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд хаясан байна. "ДЦС-III" ТӨХК-ийн инженер техникийн ажилтнуудад дахин Туул голын далан давуулан үнс зайлуулсан ус хаяхгүй байх талаар нь шаардлага тавьж анхааруулга өгч ажиллажээ.

Нийслэлийн Байгаль орчны газар 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 4 минутын өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 1 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 3 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 3 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 4 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 4 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 4 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 5 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 5 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20