Коронавирусын эсрэг вакцины зургаан тун тутмын нэг нь хаягдаж магадгүй

Н.Мижидмаа
2021/02/17

Японы эмч нар “Pfizer” компанийн вакциныг тарих явцад зургаан тун тутмын нэгийг нь авч чадалгүй хаяхаас өөр аргагүй байдалд ороод байгаа аж. Энэ тухай Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичийн дарга КацунобуКато хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Вакцин хүрэлцэхгүй байгаа атал ийм үрэлгэн зан гаргах болсон шалтгаан нь вакциныг хийсэн савны хэлбэр гэдгийг Катоонцолжээ. Үйлдвэрээсээ нэг саванд зургаан тун вакцин багтсан гэж худалдаалж байгаа ч нандин вакцин бүхий “Pfizer” шилэн савны хийц хэлбэрээс болоод ердийн тариураар ердөө таван тун соруулж авах боломжтой, зургаа дах тунг савны ёроолд хаяхаас өөр аргагүй юм байна. Зургаа дах тунг соруулж авахын тулд тусгай тариур шаардлагатай байгаа аж. Энэ талаар Японы улстөрч ярихдаа “Бид энэ онцгой тариурыг их хэмжээгээр нөөцөлж авахыг хичээж байгаа” гээд ойролцоогоор таван сарын дараа л энэ вакциныг шаардлагатай өргөн хүрээнд хийх тул тэр болтол ийм тариур ховор байгаа, тэр болтол 12 сая хүн вакцины анхны тунг хийлгэж чадахгүй болно гэдгийг тайлбарлажээ.

 Вакцины савнаас болоод Японтой яг адил асуудалтай Испани, Герман гэх мэт улсууд тулгарсан байна. Тухай бүрд бүгд өөрийн боломжоор асуудлыг шийдэж байгаа аж. Жишээлэхэд, Германы Умард Рейн мужийн эмч нар арга сэдэж, албан ёсоор зургаан тун багтаасан савнаас нэгийг нь алдахгүй төдийгүй долоо дах тунг гүйцээж соруулдаг болно гэж мэдэгдсэн байна.

 

 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18