“AstraZeneca“ вакцины гаж нөлөө их байна

Н.Мижидмаа
2021/02/16

“AstraZeneca“ компанийн вакцины гаж нөлөө тооцож байснаас олон гарч байгаа тул зарим улс орнуудад тус вакциныг хийхэд хязгаарлалт тогтоосон тухай мэдээ гарч байна. Тухайлбал, “The Times” –ийн бичсэнээр Италийн эмч нар 55-аас доош насны хүмүүст “AstraZeneca” вакцин хийхийг хязгаарлах хүсэлтийг удирдлагадаа гаргасан байна. Францад мөн “AstraZeneca” вакцины эхний тун хийсний дараа томууны хүнд хэлбэрийн шинж тэмдэг илэрч байгаа тул хийлгэхээс татгалзаж эхэлсэн байна. 

 Францын эмийн бэлдмэлийн аюулгүй байдлын үндэсний агентлаг “ANSM”-ийн мэдээлж буйгаар “AstraZeneca” вакциныг эмнэлгийн ажилтнуудад хийж эхэлснээс дөрөв хоногийн дотор 149 удаагийн хүндрэл гарсан тул эмч нар урт хугацааны чөлөө авахаас өөр аргагүй байдалд орж байжээ. Энэ вакциныг хийлгэсний дараа гол төлөв өндөр халуурах, толгой өвдөх шинж тэмдэг илэрч байж. Ингэхдээ вакцин хийлгэсэн эмч нарын дундаж нас 34 байсан аж. Францад 10 мянган эмнэлгийн ажилтнуудыг вакцинжуулаад байгаа юм:

 Дани улсад мөн  эмч нарыг “AstraZeneca” вакцинаар тарьж эхлэхэд дөрвөн хүн тутмын нэгд нь хүнд хэлбэрийн гаж нөлөө илэрсэн байна. Үүнээс болж тус улсын зарим мужид эмнэлгийн ажилтнуудыг вакцинжуулах ажлыг түр зогсоосон байна. Шалтгааныг нь тодруулахад эмч нарыг олноор нь нэг дор вакцинжуулбал дийлэнх нь ажиллах чадвараа түр алдан чөлөө авсан нөхцөл байдал үүсэж магадгүй болсон тул ийнхүү түр завсарласан гэжээ. 

 Улмаар Данийн хойд Ютланд нутгийн удирдлагууд нэг эмнэлгийн ажилтнуудын 50 хувийг шууд вакцинжуулах төлөвлөгөөтэй байснаа болиод нэг дор ажилтнуудынхаа гуравны нэгийг нь вакцинжуулж байхаар болсон байна.

 “AstraZeneca” компанийн төлөөлөгч Андреас Хеддини энэ их гаж нөлөөний талаар ярихдаа “Судалгааны үеэр вакцин хийлгэсэн хүмүүсийн ердөө 10 хувьд нь гаж нөлөө илэрч байсан. Бодит байдал дээр гаж нөлөө илэрсэн хүний тоо хавьгүй илүү болно гэж бид ер тооцоогүй” гэжээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18