Британийн армид 14984 цэргийн албан хаагч дутагдаж байна

Н.Мижидмаа
2021/02/15

Их Британийн Батлан хамгаалах яамнаас гаргасан дотоод тайланд зэвсэгт хүчинд бий болсон нөхцөл байдлыг “байж боломгүй” гэж тодорхойлсон тухай “Daily Mail” бичсэн байна. Байлдах чадвар, техникийн сүр хүчээр дэлхийн эхний аравт багтдаг армийг ийм “байж боломгүй” нөхцөлд байдалд оруулсан зүйлс нь бие бүрэлдэхүүний хомсдол юм байна. Албан хаагчдын цалин хөлс бага, шинэ цэрэг хөлслөх ажлыг хувийн компанид даатгасан учраас ийм байдалд оржээ. Жишээлбэл, Их Британийн армийн явган цэргийн 33 батальоноос ердөө ганц нь л боловсон хүчнээр бүрэн хангагдсан байдалтай байгаа аж. Британийн армийн элит анги гэгддэг Шотландгвардийн ангид ч 600 цэргийн алба хаагч дутагдаж байгаа. Нийт тус улсын Хуурай замын хүчинд 14 мянга 984 цэргийн албан хаагч шаардлагатай байгаа юм байна. 

 Афганистан дах Британийн хүчнийг удирдаж байсан хурандаа Ричард Кэмп энэ тухай мэдэгдэхдээ шинэ цэрэг хөлслөх ажлыг хувийн компанид даатган 1,3 тэрбум фунтийн гэрээ байгуулсан нь жинхэнэ сүйрэл дагуулсан шийдвэр байсан гэжээ. Ингэснээр армид элсэхээр ирсэн залуус хэт их хүнд сурталтай тулгарч, улмаар залхаж, халгахдаа хүсэлтээ буцаадаг байсан юм байна. Түүнчлэн гэрээт цэргийн албан хаагчид нь цэргийн албан хаагчдын амьдралын нөхцөл доогуур, байр орон сууцны байдал тааруу байгаа талаар гомдоллосон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18