Трамп өөрийнх нь төлөө 75 сая хүн саналаа өгсөн гэдгийг дахин сануулав

Н.Мижидмаа
2021/02/15

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Конгрессын Сенатаас импичмент зарласан явдлыг шулмын ангийн ээлжит дамжлага гэсэн байна. Сенатын гишүүд санал хураан экс Ерөнхийлөгчийг буруутгахаас татгалзсанаар Трамп цаашдын улс төрийн амьдралд нь чухал үүрэг гүйцэтгэх ялалт байгуулсан юм.  Трамп энэ талаар “NBC” сувгаар мэдэгдэл хийхдээ “Энэ бол манай улсын түүхэн дэх хамгийн том цар хүрээтэй шулмын ангийн бас нэг дамжлага байлаа. Нэг ч Ерөнхийлөгч ийм зүйлтэй таарч байгаагүй юм. Энэ бол Америкт улс төрийн нэг намын төлөөлөл нь эрх зүйг дээдлэх зарчмыг дураараа үл тоох боломжтой болсноор хууль сахиулах байгууллагуудыг харлуулж, дээрэмчдийг дэмжиж, босогчдыг зөвтгөж, шударга шүүхийн тогтолцоог улс төрийн өс авах зэмсэг болгон хувиргаад, өөрсөдтэй нь санал нийлэхгүй байгаа хүмүүсийг мөрдөж мөшгөж, үг хэлэх эрхийг боож, нухчин дарж байгаа өнөөгийн гунигт байдлын тусгал боллоо” гэсэн байна. Түүнчлэн сонгуулиар албан тушаалаа гүйцэтгэж байсан нэг ч Ерөнхийлөгчийн өмнө нь авч байгаагүй олон санал болох 75 сая америкчуудын дэмжлэгийг авсан гэдгийг Ардчисан намын өрсөлдөгчид нь мартаж чадахгүй байгаа учраас ийнхүү импичментзарласан гэж тайлбарлажээ. 

 Улмаар Трамп нь өөрийгөө хуулийг ямар ч нөхцөлд дээдлэх ёстой гэсэн зарчмыг дээдлэгч гэж мэдэгдээд хууль сахиулагчдыг хамгаалж, чухал асуудлыг үзэн ядалт, атгаг санаагүйгээр тайвнаар, нэр төртэйгөөр хэлэлцэн ярилцах эрхийн төлөө тэмцэхэд бэлэн гэсэн байна. Тэрээр ойрын хугацаанд чухал мэдэгдэл хийнэ гэдгээ мэдэгдээд “Бид тун удахгүй Америкийн гэрэлт бөгөөд хязгааргүй ирээдүйн талаарх өөрсдийн төсөөллөө танилцуулна, бидэнд хийх зүйл их байна” гэжээ.

 Хэрэв болж өнгөрсөн импичментээр Сенат нь Трамптитгэл үл үзүүлэхийн төлөө саналаа өгсөн бол экс Ерөнхийлөгч нь улс орноо иргэний дайны ирмэг дээр авчирсан буруутан болж хувираад, хуулийн нэрээр цаашид сонгуульд өрсөлдөх, нэр дэвших эрхгүй болгож, улс төрийн тавцангаас нэр мөр арчигдах ёстой байсан юм. Гэвч үнэхээр түүний хэлсэнчлэн 75 сая хүний дэмжсэн санал авсан болохоор Ерөнхийлөгчийн суудлаас буусан ч асар их нөлөөтэй улстөрч хэвээр байна. 


 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18