Хятад улсын Гадаад яам Пакистан, Араб улсыг магтав

Н.Мижидмаа
2021/02/12

БНХАУ-ын хувьд Шинжаан-Уйгурын өөртөө засах орон, тэндхийн уугуул иргэдийн асуудал БНХАУ-ын хамгийн эмзэг цэг болж хувираад байна. Иймд Хятадын удирдлага нь энэ асуудлаар байр сууриа илэрхийлээгүй байгаа улс улс орнууд, олон улсын судлаачид, сэтгүүлчдийг өөртөө татах ажлыг эрчимтэй хийж байна.

 Хамгийн сүүлд гэхэд БНХАУ-ын ГХЯ-ы албан ёсны төлөөлөгч Ван Вэньбинь Шинжааны асуудлаар ээлжит мэдэгдэл хийхдээ энэ асуудлаар Бээжинг дэмжиж байгааг Пакистан, Арабын Нэгдсэн Эмирт улсуудыг магтжээ.

 Тухайлбал, Пакистаны сенатын гадаад хэрэг хариуцсан хорооны тэргүүн Мушахид Хуссейн Сайед нь Шинжааныэдийн засаг өсөж, хүн амынх нь тоо нэмэгдэж байгаа нь Өрнөдийн улстөрчдийн тарааж байгаа цуурхал ямар ч ул үндэсгүй болохыг харуулж байна гэж мэдэгдээд магтуулсан байна. 

 Арабын Нэгдсэн Эмирт улсуудаас Бээжин суугаа Элчин сайд аль-Дахери нь ярилцлага өгөхдөө Шинжааны өөртөө засах орон нь эдийн засгийн өсөлт ба ядууралтай хийх тэмцэлд өндөр амжилт гаргасан гээд нутаг дэх алан хядлагын эсрэг тэмцэл амжилттай болж байгааг онцлоод магтуулсан байна. 

 БНХАУ-ын ГХЯ-ын төлөөлөгч нь Шинжаантай холбоотой асуудлаар Пакистан ба АНЭ улсуудын баримталж байгаа шударга бөгөөд объектив байр суурийг Хятадын удирдлага өндрөөр үнэлж байна гэжээ. Түүнчлэн Шинжаанд бүх зүйл сайхан тухай ярьсан энэ хоёр хүн нь тус нутагт зочилж, байдлыг нүдээр харсан гэж мэдэгдсэн байна. Мөн Шинжааны хөгжил цэцэглэл, уйгур иргэдийн аз жаргалтай амьдралын талаар бодит төсөөлөл олж авахын тулд тийшээ айлчлах хүсэлтэй хүн бүрийг Хятадын удирдлага баярлан угтана гэж мэдэгджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18