Тэрбумтан эр ипотекийн зээлийг орчин үеийн боолчлол гэжээ

Н.Мижидмаа
2021/02/12

“Технониколь” компанийн хамтран эзэмшигч, тэрбумтан Игорь Рыбаков жирийн иргэдийг ипотекийн зээл авахын оронд зүтгэл гарган орлогоо нэмэгдүүлж байгаад орон сууцаа шууд бүтэн үнээр нь худалдан авч байхыг уриалсан байна. 

 Тэрбумтан эр ипотекийн зээлийн боолчлолтой зүйрлэжээ. Түүний ярьж байгаагаар орлого багатай хүмүүс банкнуудад 10-20, заримдаа бүр 30 жил зээл төлсөөр эцэст нь хоёр гурван байр авч хүрэх мөнгө илүү төлж таардаг тухай ярьжээ. Тэрээр “Хүмүүс мөнгө тоолж ерөөсөө чаддаггүй, үүнийг нь ч банкнууд ашигладаг. Тийм учраас орлогоо нэмэгдүүлэх тал дээр ажиллах нь л алсын хараатай алхам байх болно. Ажлаа сольж болно, мэргэшлээ дээшлүүлж болно, бизнес нээж болно. Шатарчин нүүдлээ тооцдог шиг бодох ёстой байдаг. Харин үүрнийхээ дэргэд өөрийгөө сайн дураар гинжээр уяад хаашаа ч үгүй болж, банкны боол болох нь хамгийн тэнэг нүүдэл” гэжээ.

 Мөн ипотекийн зээл авчхаад хугацаанаас нь өмнө төлж дуусгадаг хүмүүс ялгаагүй нарийн тооцоогүй гэжээ. Хугацаанаас нь өмнө төлж чадаж байгаа хүн банканд хандаж өрөнд оролгүй, зүгээр л мөнгөө хурааж байгаад шууд байр авах ёстой байсан хэрэг гэж Игорь Рыбаковмэдэгджээ. Тэрээр “Энд нэг тооцоо бий. Ипотек авчхаад хугацаанаас нь өмнө төлчихдөг хүмүүс байдаг гэдгийг банкнууд мэдэхийн сайнаар мэддэг. Тийм ч учраас эхний жилүүдийн эргэн төлөлт энэ тэр нь аймшигтай өндөр, хүн сэхээ өгөхөөргүй их байдаг. Тэгээд хоёр жилийн дараа нөгөө айхтар хүн чинь ипотекээ хугацаанаас нь өмнө төлж дуусаад төлсөн мөнгөө тоолохоор үсээ зулгаах хэрэг гардаг” гэж тайлбарласан байна.

 Тэрбумтны бодлоор ипотекээр зээл авсны оронд хувь нийлүүлж барилга барих, төлбөрийг цувуулж төлөх нь илүү ашигтай, тулсан үед бол байр түрээслэх нь банкны зээлээр авснаас хамаагүй дээр гэсэн байна.  Гэхдээ хамгийн зөв сонголт нь орлогоо нэмэгдүүлэх явдал гэдгийг тэрбумтан эр онцгойлжээ. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18