Америкийн жижиг хотын цэвэр усны системийг хордуулахыг завджээ

Н.Мижидмаа
2021/02/10

АНУ-ын Флорид мужийн Олдсмар нэртэй жижиг хотын ундны ус шүүх станцад хууль бусаар нэвтэрсэн хакер усыг хордуулах гэж оролдсон байна. Энэ тухай тус хотыг багтаадаг Пинелаас тойргийг шериф Боб Гуалтиери нь хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.

 Шерифийн мэдээлснээр үл мэдэгдэх этгээд хотын цэвэр усны шүүлтийн системд өглөө 8 цагийн үед нэвтрээд удалгүй буцаж гарахыг тухайн үед станц дээр жижүүрлэж байсан оператор анзаарч бүртгэн авсан байна. Үүнээс таван цагийн дараа хакер ус цэвэрлэх станцад ахин холбогджээ. Энэ удаад тэрээр станцын нэг компьютерын курсорыг зайнаас удирдан усны цэвэрлэгээг хянадаг программыг өөрчилж, ус дамжуулах шугамд бага хэмжээгээр хийдэг NaOH буюу натрийн гидроксидыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс 100 дахин их болгосон байна. Усанд их хэмжээгээр орсон NaOH нь хүний арьсыг цочроох, түлэх гэх мэт таагүй үр дагавартай байдаг.

 Харин энэ бүхнийг ажиглаж байсан станцын оператор нь  тохиргоог буцаан хэвийн болгож, хотын иргэдийг хамгаалсан байна. Олдсмар хотын 15 мянган оршин суугчдаас хохирсон хүн гараагүй. Энэ халдлагын дараа ундны ус шүүх станцын алсын зайн удирдлагыг унтраасан байна.

 

 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18