Хятадын арми Пакистанд вакцин нийлүүлжээ

Н.Мижидмаа
2021/02/09


БНХАУ-ын Ардын чөлөөлөх арми Пакистаны зэвсэгт хүчинд зориулан корона вирусийн эсрэг вакцин нийлүүлсэн тухай “Dawn” сонин мэдээлсэн байна. Хятадын төрийн өмчит “Sinopharm” компанид үйлдвэрлэсэн вакциныг хятадын цэргийнхэн ням гарагт нийслэл Исламабадад хүргэж ирсэн юм байна. Вакциныг Пакистаны дөрвөн мужид байрлах цэргийн гарнизоны албан хаагчдад тараан хийхээр болжээ.

 Энэ талаар Хятадын Ардын чөлөөлөх арми мэдэгдэл хийж “Корона вирусийн эсрэг вакциныг Хятадын цэргийнхнээс хүлээн авсан анхны гадаадын арми нь Пакистаны арми боллоо. Түүнчлэн “Sinopharm” компанийн бэлдмэлийг тус улсын Засгийн газрын хүсэлтийн дагуу зэвсэгт хүчинд нь зориулан явуулах гэж байна” гэжээ.

 Үүний өмнө буюу хоёрдугаар сарын 1-нд Пакистан нь БНХАУ-аас үнэ төлбөргүй өгсөн 500 мянган тун вакцин хүлээн авч, эрсдэлийн бүсэд ажиллаж байгаа эмч нар, хууль сахиулах байгууллагын ажилтнуудаа вакцинжуулсан.

 Пакистан нь аюулт өвчнөөс сэргийлэх бүх аргыг ашиглаж байгаа гэж болно. Иймдээ ч Хятадын “Sinopharm”вакцинаас гадна Оросын "Спутник V", Британи ба Шведийн “AstraZeneca” вакцинуудыг хэрэглэхийг тус тус зөвшөөрсөн, Засгийн газар нь эдгээр вакциныг ойрын үед хүлээн авахаар шургуу ажиллаж байна. Ингэснээр “AstraZeneca” вакциныг COVAX механизм ашиглан 17 сая тунг авахаар тохирсон бөгөөд эхний 7 сая тунг энэ гуравдугаар сард авахаар хүлээж байгаа юм байна. 

 Пакистанд 2020 оны хоёрдугаар сарын 26-аас хойш корона вирусийн халдвар авсан 554 мянга 474 тохиолдол албан ёсоор бүртгэгдээд байгаагаас 11 мянга 967 хүн эндэж, 510 мянга гаруй хүн эдгэрчээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18