Украйн Оросын вакцин авахаас эрс татгалзав

Н.Мижидмаа
2021/02/09

Дэлхий даяар аль болох богино хугацаанд цар талхыг хумихын төлөө шаардлагатай гэсэн бүх л арга хэмжээг авч байгаа. Өрнөдийн орнууд гэхэд Оросыг гурван сарын өмнө “Спутник V” вакцинаа бүртгүүллээ гэсэн сургаар бүгд дуу мэдэн муулж байсан бол одоо өөрсдийн вакцин хүсэж байсан шиг хангалттай үр дүнтэй байж чадаагүй учраас одоо энэ вакциныг үйлдвэрлэн иргэддээ хийхээр тэсэн ядан хүлээж байна. Анагаах ухааны салбартаа дэлхийд тэргүүлэгч гэж тооцогддог “The Lancet” сэтгүүлд Оросыг вакцин маш найдвартай, өндөр үр дүнтэй нь батлагдсан тухай мэдээ гармагц байдал ингэж өөрчлөгдсөн. Тухайлбал, АНУ-ын халдварт өвчин судлалын гол мэргэжилтэн Энтони Фаучи нь Оросын вакцин үр дүнтэй болсон тухай мэдээ нь тун гайхалтай гэж магтсан. Германы Канцлер Ангела Меркель нь мөн энэ мэдээг сайн гэсэн бол Францын Ерөнхийлөгч Макронтүүнтэй санал нийлж байгаагаа мэдэгдсэн. 

 

Гэвч зарим нэг улсад зарчим  ард иргэдийнх нь эрүүл мэндээс хавьгүй илүү чухал гэж үзжээ. 

 

Тодруулбал, Украйны Ерөнхийлөгч Зеленский нь “Оросын вакцин үнэхээр үр дүнтэй гэдгийг ДЭМБ болон дэлхийн толгой шинжээчид батлаагүй болохоор Украйны ард түмэн дээр туулай шиг туршилт хийлгэхийг зөвшөөрөхгүй” гэж мэдэгдээд ямар ч тохиолдолд худалдаж авахгүй гэжээ. Мөн түншлэлийн гэрээтэй улс орнуудад хандаж, тэдний хэрэглэж байгаа өрнөдөд боловсруулсан вакцинаас ойрын хугацаанд илүүчлэхийг гуйсан байна. Ингэж ойрын хугацаанд илүүчлэхгүй бол зарим тооцоогоор Украйн нь өрнөдөд үйлдвэрлэсэн вакциныг худалдан авч, иргэдээ вакцинжуулах боломжтой хугацаа нь энэ оны намар эсвэл бүр дараа жил болж магадгүй байгаа аж.

 

Украйн нь Крымийн хойг ба Донбассын салан тусгаарлагч мужуудаас болоод Оростой бүх талын харилцаагаа бүрэн таслаад байгаа. Жишээлбэл, Оросоос шатдаг хийг нь  худалдаж авахгүй гэж мэдэгдээд Чехээс  шатдаг хий авч байгаа. Оросоос цахилгаан авахгүй гэж цахилгааны хомсдол гарахад Беларусаас цахилгаан авч байгаа. Орос ба тэдний дэмждэг салан тусгаарлагч Донбассаас нүүрс авахгүй гэж АНУ, Африкаас нүүрсээ өндөр үнээр худалдан авч байгаа. Хэдхэн хоногийн өмнө цөмийн цахилгаан станцдаа Оросын уран ашиглахгүй гээд Америкийн компанийн бэлдсэн цөмийн түлш ашиглахаар нэг мөр шийдсэнээ зарласан. 

 

Энэ мэтээр Оросын гэсэн юм болгоноос зарчмын хувьд татгалзаж байгаа цор ганц улс нь Украйн юм. 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18