ЦЕГ: Талийгаачийн хувцаснаас 34 настай “Э”-ийн бичиг баримт гарч ирсэн, өөрөө мөн эсэхийг тодруулахаар ажиллаж байна

Н.Мижидмаа
2021/02/08

Төв талбай дээр 34 настай иргэн Э өөрийгөө шатааж амиа алдсан байж болзошгүй талаар бид мэдээлсэн. Тэгвэл энэ асуудлаар бид ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Б.Баатархүүгээс тодрууллаа.

Өнөөдөр төв талбай дээр болсон харамсалтай хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-13 цаг 32 минутад энэ харамсалтай үйл явдал болсон. Энэ хэрэг дээр СБД-ийн цагдаа, ЭЦА ажиллаж байна. Тухайн үеийн камерын бичлэгийг нотлох баримтаар бэхжүүлээд ойр орчимд байсан хүмүүсээс тайлбар мэдүүлэг авах, шүүх шинжилгээний задлан хийж байгаа. Тухайн амь хохирогчийн биеэс 1987 онд төрсөн 34 настай Иргэн Э-ийн бичиг баримт гарч ирсэн. Энэ бичиг баримт тухайн иргэний өөрийнх нь бичиг баримт мөн эсэхийг нарийн тодруулж шалгана. 13 цаг 32 минутад үйл явдал болоход Сүхбаатарын талбай дээр ажиллаж байсан цагдаагийн алба хаагчид гүйж очиж, тусалсан боловч гал маш хурдтай гарч харамсалтайгаар иргэн нь амиа алдсан.

Хаана, ямар ажил алба хашдаг хүн байсан юм бол?
-Амь хохирогчийг биеийн байцаалтаар шүүж, эцсийн байдлаар хэн болохыг нь тогтооно. Уриа лоозон барьж эсэргүүцлээ илэрхийлэх ч юм уу ийм асуудал урьдчилсан байдлаар тогтоодоогүй. Аль болох цагдаагийн байгууллагаас шуурхай ажиллаж байна. Тэнд явж байсан иргэд цагдаагийн алба хаагчдад тусалж, галыг унтраалцахаар оролдсон ч харамсалтай үйл явдал болсон юм билээ.

Тухайн талийгаачийг төмөр замд ажилладаг байсан гэх мэдээлэл ХМ-ийн хэрэгслээр явж байна. Энэ үнэн үү?
-Ийм мэдээлэл байхгүй. Талийгаачийн нас барсан хэрэг ямар шалтгаанаар байсан нь эцсийн байдлаар тогтоогдоогүй байгаа учир, олон нийтийг худал мэдээлэлд автахгүй байхыг хүсье.

Талийгаач өөр дээрээ таван литрийн усны саванд хийсэн бензиныг асгаж шатаасан гэх мэдээлэл байгаа шүү дээ.
-Камерын бичлэгээр бүх нотлох баримтыг цуглуулж ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 1 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 2 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 3 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 3 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 3 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 4 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 4 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20