Бердымухамедов өөрийн нэрэмжит зочид буудалд 448 сая доллар зарцуулна

Н.Мижидмаа
2021/02/08

Дэлхийн нийтэд юу болж байгаагаас үл хамаараад өөрийн гэсэн бяцхан, “бичил хүлэмж”-ийн орчинд амьдардаг цөөн хэдэн улсын нэг нь Туркменистан. Энэ улсын талаар Ерөнхийлөгч Бердымухамедов нь дугуй унан мэргэн буудсан гэх мэт ер бусын үйлдэл хийсэн эсвэл өргөн хэрэглээний зарим нэр төлийн хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсэж, иргэд нь зодолдсон тухай мэдээ л хааяа нэг дуулддаг. Энэ удаад ч мөн л Ерөнхийлөгч Бердымухамедов ер бусын үйлдэл хийсэн тухай hronikatm.com сайт  мэдээлжээ.

 Цар тахал гээд дэлхий даяар хямарч, бүгд л хэмнэж гамнах гэж байгаа бол Туркмен улсад үүнээс тусдаа гэдгээ харуулсан. Тэнд тусгаар тогтнолынхоо 30 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгчийнхөө нэрэмжит зочид буудал, алабай үүлдрийн нохой үржүүлгийн газар, ёслолын жагсаал хүлээн авах индэр барихад 1,37 тэрбум доллар зарцуулах гэж байгааг тус сайтын сэтгүүлчид олж мэдсэн байна. Туркмений зурагтаар Ерөнхийлөгч оролцсон зөвлөгөөний тухай нэвтрүүлэг гаргахдаа баригдах объектуудын нэр, гүйцэтгэгч ба зарцуулах мөнгөн дүнг бичсэн зургийг санамсаргүй авсан байж. Энэ хэсгийг сэтгүүлчид анхааралтай үзээд ямар объект, ямар үнээр баригдах гэж байгааг олж мэдсэн байна. 

 Ингэтэл  Францын “Bouygues Bâtiment” компанийн хөлслөн 1,37 тэрбум доллароор хэд хэдэн барилга бариулах гэж байгаа болж таарчээ. Тухайлбал, Ашхабад хотод баярын жагсаал хүлээн авах индэр, Олон улсын хүлээн авалтын төв, “Туркменбаши” банкны барилга, “Аркадаг” зочид буудал. Эндээс “Аракадаг” гээд байгаа зочид буудлыг барихад 448 сая доллар төсөвлөсөн байна. “Аркадаг” гэдэг нь “Тэтгэгч” гэсэн утгатай бөгөөд Бердымухамедовын албан ёсны нэг цол юм. 

 Францын компаниар ийм чухал барилга бариулах бол өөрсдийн “Myradym” компаниар Туркмений үндэсний баялгийг нэг гэж тунхаглагдсан алабай үүлдрийн нохойны үржүүлгийн газар барих даалгавар авсан байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18