COVID-19-ийн эсрэг вакцинжуулалтын талаарх зарим төөрөгдлийг залруулжээ

Н.Мижидмаа
2021/02/05

Дэлхийн нийтээр корона вирусийн эсрэг бүх нийтийн вакцинжуулалт эхлүүлээд удаагүй байна. Иймд вакцинжуулалттай холбоотой янз бүрийн ташаа ойлголт нийгэмд түгж байна. Оросын дархлаа судлаач Владимир Болибок нь “Аргументы и факты” сониноор дамжуулан корона вирусийн эсрэг вакцинжуулалттай холбоотой зарим ташаа ойлголтуудыг залруулжээ. Эд бол Оросын “Спутник V”

1. COVID-19-өөр өвдөөд эдгэрсэн хүмүүст вакцин хийлгэх хэрэггүй гэдэг нь аюултай ташаа ойлголт. Учир нь, эдгэрэх явцад үүссэн эсрэг биетүүд нь хэсэг хугацааны дараа арилдаг тул давтан халдвар авах аюултай. Иймд COVID-19-өөр өөвдөөд эдгэрсэн ч вакцин хийлгэх хэрэгтэй.
2. Корона вирусийн эсрэг вакцин хийлгэхийн өмнө эсрэг биет ба шинж тэмдэггүй корона вирус байгаа эсэх шинжилгээ заавал өгөх ёстой гэдэг нь ташаа ойлголт.  Үнэн хэрэг дээрээ заавал өгөх шаардлагагүй юм байна. Хүний биед корона вирусийн эсрэг биет байгаа эсэх, шинж тэмдэггүй COVID-19 байгаа эсэх нь вакцин үйлчлэхэд саад болж чадахгүй, ийм үед вакцин хийлгэсэн ч хүний биед хор хүргэхгүй юм байна.
3. Өндөр настан болон архаг хууч өвчтэй хүмүүст корона вирусийн эсрэг вакцин хийж болохгүй гэдэг нь мөн л ташаа ойлголт. Харин ч эсрэгээр эдгээр бүлгийн хүмүүст вакцин хамгийн эхэнд хийх шаардлагатай гэхдээ, өвчний шинж тэмдэг суларсан үед хийх ёстой байдаг юм байна. Иймд архаг өвчтэй хүмүүс вакцин хийлгэхийн өмнө эмчид хандан зөвлөгөө авах хэрэгтэй. Жишээлбэл, чихрийн шижинтэй хүмүүс цусан дах чихрийн хэмжээг илүү анхааралтай хянах, багтраатай хүмүүс багтраа тайлагч бэлдмэлийнхээ хэрэглээг нэмэгдүүлэх, даралт ихтэй хүмүүс даралт буулгах нэмэлт эм бэлдмэл хэрэглэх гэх мэт.
4. Вакциныг анхны удаа хийсний дараа дархлаа буурч, халдвар авах эрсдэл өсдөг гэдэг нь мөн л ташаа ойлголт. Үнэн хэрэг дээрээ вакциныг эхний удаа хийлгэснээс хэд хоногийн дараа тухайн халдварын эсрэг дархлаа үүсдэг. Гэхдээ ийм дархлаа нь халдвар авахын эсрэг хангалттай үйлчилж чадахгүй байж магадгүй тул хоёр дах удаад тариулахын өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан хэвээр байх ёстой юм байна. 
5. Вакцины хоёр дах тунг тариулсны дараа амна хаалт зүүх хэрэггүй гэдэг нь мөн л төөрөгдөл. Вакцинжуулагдсан хүн халдвар авбал өвчин хөнгөн эсвэл шинж тэмдэггүй хэлбэрээр өрнөх бөгөөд хүн өөрөө халдвар тараагч болж хувирдаг. Ийм учраас вакцины хоёр дах тунг хийлгэсэн ч олон нийтийн газар явахдаа амны хаалт заавал зүүх шаардлагатай.
6. Вакцин хийлгэсний дараа 45 хоног архи, согтууруулах ундаа ууж болохгүй гэдэг нь хэтрүүлэг. Вакцин ямар ч тохиолдолд үйлчилж, дархлаа тогтоно. Гэхдээ энэ хугацаанд архи, согтууруулах ундаа хэтрүүлэх уух нь элэг, нойр булчирхайтай холбоотой асуудал үүсгэх аюултай. Иймд вакцин хийлгэсний дараах хэд хоногт архи согтууруулах ундаа уухгүй, саунд суухгүй, хэт даарахгүй, хэт стрессээс зайлсхийх хэрэгтэй юм байна.
7. Вакцин хийлгэсний дараа халуурвал халуун бууруулах эм ууж болохгүй гэдэг нь мөн л төөрөгдөл. Вирус нэвтэрсэн үед хүн халуурч хариу үзүүлэх нь хэвийн үзэгдэл тул халуурвал халуун бууруулагч ууж болно.
8. Мутацид орж өөрчлөгдсөн корона вируст вакцин үйлчилдэггүй гэдэг нь төөрөгдөл. Одоо ашиглагдаж байгаа корона вирусийн эсрэг бэлдмэлүүд нь мутацид орж өөрчлөгдсөн корона вирусээс ч хамгаалдаг. Тухайн үед аденовирусийн эсрэг дархлаа тогтсон байлаа ч вакцин хийлгэхэд үйлчилдэг. Ийм ч учраас хүнд 26 ба 5-р сероварын аденовирус бүхий хоёр удаагийн тарилга хийж баталгаажуулдаг аж. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 10 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 10 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 12 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 12 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 12 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 13 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 13 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 13 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27