Нипах нэртэй хүний тархийг гэмтээдэг халдвар дэгдэж магадгүй тухай анхааруулжээ

Н.Мижидмаа
2021/02/05

Египет дэх Хятадын ЭСЯ мэдэгдэл хийжээ

Халдвар авсан хүмүүсийн 75% хувийг үхэлд хүргэдэг аюултай Нипах нэртэй шинэ төрлийн вирусийн халдвар дэгдэж магадгүй тухай анхааруулгыг Британийн “The Guardian” сонин, Нидерландын эрдэмтэд анхааруулсан. Тухайлбал, Нидерландын “Access to Medicine” сангийн тэргүүн Жаясри К. Айера нь Нипах вирусийн халдвар хэзээ мөдгүй дэгдэж магадгүй тухай анхааруулсан явдал дэлхийн нийтийн анхаарлын төвд орсон. Түүнчлэн энэ аймшигт вирусийн дэгдэлт Хятадад гарсан тухай мэдээ гарсан. Гэтэл Хятадын тал нь үүнийг үгүйсгээд Энэтхэгт гарсан гэж мэдэгдсэн. 

 Энэхүү Нипах вирус нь томуутай төстэй шинж тэмдэгтэй бөгөөд хүний тархийг гэмтээдэг юм байна. Мөн энэ вирусийг гол түгээгч нь сарьсан багваахай гэсэн мэдээлэл тархаад байна. Нипах нь амьтадаас хүнд, хүнээс хүнд, хүнсний эд зүйлсээс хүнд дамжин халдварладаг аюултай. Аюултай вирусийн тохиолдол Хятадад бүртгэгдсэн тухай мэдээлэл гарсны дараа Египетийн Засгийн газар хамгийн соргог хандаж, бусад бүх улсаас урьтан урьдчилан сэргийлэх алхам авч эхэлсэн байна. Египетийн Засгийн газар ингэж сандрах том шалтгаан бий. Шинэ коронавирусийн цар тахлын улмаас Египетийн аялал жуулчлалын салбар 14 тэрбум долларын алдагдал хүлээсэн. 2019 онд Египетэд амарч тухлахаар 13,1 сая хүн ирж байсан бол 2020 онд 3,5 сая болж огцом буурсан байна. Иймд Египетийн эрх баригчдыг Нипахаас сэргийлэх арга хэмжээ авах гэж байгаа яриа гарсны дараа тус улс дах БНХАУ-ын ЭСЯ-аас мэдэгдэл хийж, Нипах вирусийн  дэгдэлт, тархалт нь Хятад улстай ямар ч хамааралгүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн байна. Шинэ корона вирусийг Хятадын Ухань мужаас гаралтай гэсэн цуу яриаг АНУ-ын экс Ерөнхийлөгч Дональд Трамп эрчимтэй тарааж байсны уршгаар цар тахлын гол буруутан нь БНХАУ гэж буруутгах үзэл нэлээд хүчтэй байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18