COVID-19 туссанаа нуугаад гэр бүлээ хөнөөжээ

Н.Мижидмаа
2021/02/05

Венесуэлийн Тачира мужид амьдардаг эмэгтэй COVID-19-өөр өвдсөн гэдгээ гэр бүлээсээ нуусны уршгаар гэр бүлээ ч үгүй хийж, өөрөө ч амиа алдсан эмгэнэлт явдал гаран тухай Венесуэлийн “La Nación” сонин бичсэн байна.

 Вероника Гарсиа Фуэнтэс гэгч 36 настай бүсгүй 2020 оны арванхоёрдугаар сард бие нь мууджээ. Улмаар коронавирусийн PCR шинжилгээ өгөхөд хариуг эерэг гарчээ. Гэтэл Фуэнтис нь нэн даруй гэрийнхэндээ мэдэгдэж, эмчилгээ хийлгэхийн оронд гэрийнхнээсээ тас нуугаад, бусад хүмүүст халдаахгүй гээд гэрээсээ гарахгүй болсон байна. Нөхөр, 17 настай том хүү, 4 настай хоёр ихэртээ ханиад туссан гэж хэлээд аргацаагаад байж. Гэтэл он дуусах үер нөхөр нь найз нарынхаа үдэшлэгт явна гэхээр нь арга буюу үнэнээ хэлж, COVID-19-ийн шинжилгээний хариугаа үзүүлсэн байна. 

 Үүнээс төд удалгүй буюу 2021 оны нэгдүгээр сард Фуэнтэсийн өвчин уушгины хурц хатгалгаа болон хүндрэхэд нөхөр ба хүүхдүүд нь шинжилгээ өгчээ. Аз болж тэдний шинжилгээ нь сөрөг гарсан байна. Гэвч бүсгүйн бие муудсаар хоёр долоо хоногийн дараа эмнэлэгт хүргэгдэхэд гэр бүлийнхэнд нь ахин шинжилгээ хийжээ. Ингэхэд бүгд эерэг гарсан байна. Гэхдээ тэдэнд өвчний явц ямар нэг шинж тэмдэггүй, далд хэлбэрээр явж байсныг тогтоожээ.

 Ахиад хэд хоногийн дараа нөхрийнх нь бие огцом муудан эмнэлэгт хэвтсэн ч долоо хоноод нас барсан байна. Мөн тэр үеэр Фуэнтэс ч өвчнөө даалгүй нас барсан. Нэгдүгээр сарын сүүлээр халдвар авсан гурван хүүхэд нь ч нас барсан байна. Энэ тохиолдлын дараанаас Венесуэлийн орон нутгийн удирдлагууд хүмүүсийг оношоо бусдаас нуухгүй байх, цаг тухайд нь эмнэлгийн тусламж авахаар хандаж байх, гар угааж, гэртээ ч гэсэн нийгмийн зай барьж байхыг уриалсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18